Вьетнам засварчид тэрбум төгрөгийн татвараас зайлсхийжээ | News.MN

Вьетнам засварчид тэрбум төгрөгийн татвараас зайлсхийжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Вьетнам засварчид тэрбум төгрөгийн татвараас зайлсхийжээ

Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-аас гэнэтийн болон хуваарийн дагуу шалгалтыг өнгөрсөн долоо хоногт хийжээ. Энэхүү шалгалтынхаа талаар тус газрын дарга Н.Ууганбаяр, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Бэхбат нар өнөөдөр /2020.10.28/ мэдээлэл хийлээ. Энэхүү шалгалтаар  Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулах визээр ажиллаж амьдарч байсныг илрүүлж, албадан гаргах, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.


ВЬЕТНАМ ИРГЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ВИЗЭЭР ЗАСВАРЫН ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙЖЭЭ

Тус газраас хийсэн шалгалтаар 306 Вьетнам иргэд ажиллаж, амьдарч байгаагаас 206 нь хөдөлмөр эрхэлдэг аж. Харин эдгээр иргэдээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байгаад баригджээ. Монгол Улсад хөрөнгө оруулагч оршин суухад тодорхой нөхцөлтэй. Тодруулбал, хуулийн дагуу хөрөнгө оруулагч нь тухайн компанийн 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг байх, хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх үндсэн шаардлагатай. Гэвч эдгээр Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулагч визтэй боловч бодит байдал дээр хөрөнгө оруулаагүй, өөрийн хөрөнгө оруулсан компанийхаа нэрийг ч мэдэхгүй засварын газар ажиллуулж байжээ.

Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулжээ. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийг төлөх ёстой татварыг төлүүлж, хууль ёсны хөдөлмөрийн визээр ажиллаж, амьдрах эсвэл албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээгээ авч байгаа гэнэ. Түүнээс гадна ГИХГ-аас Монголд ажиллаж, амьдарч байгаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаа тогтмол хийж байгаа бөгөөд шалгалтын хүрээнд хуулийн зөрчил гаргасан иргэдийг албадан гаргаж байгаа аж. Тухайлбал, 2020 оны эхний найман сарын байдлаар 127 иргэнийг албадан гаргасан бол 48 хүнийг албадаг гаргахаар бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэд визний хугацаа хэтэрсэн, визний ангиллыг өөрчилж хөдөлмөр эрхлэх зэрэг хууль бус үйлдлийг их гаргадаг байна.

Шалгалтаар ямар нэгэн бичиг баримтгүй 2004 оноос хойш хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэнийг, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан  Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа аж.

ГИХГ-ЫН НЭГ МЭРГЭЖИЛТНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

Мөн хамгийн сүүлд хийсэн шалгалтын үеэр БНХАУ-ын иргэн 3,5 сая төгрөгийн хахуулийг ГИХГ-ын мэргэжилтэнд санал болгож, оршин суух визээ “аргалуулах”-ыг оролджээ. Тухайн иргэн өмнө нь өөрийн улсын иргэнийг залилж, ял шийтгэл эдэлж байсан, Монголд оршин суухын тулд бусдад авлига өгөхийг завдаж, баригдсан байна.

Мөн Монголд оршин суугаа гадаадын иргэд өмнө нь ГИХГ ажиллаж байсан хүмүүстэй холбоо тогтоож, хуулийн бус арга ашиглах, холбоо тогтоохыг оролдох зэрэг зөрчлүүд их гаргадаг аж. ГИХГ-аас  дотооддоо хяналт, шалгалт хийж,  нэг мэргэжилтэн гадаадын иргэнд Монголд оршин суух хууль бус зөвлөгөө өгч, бусдаас хахуул авахаар төлөвлөсөн байсныг илрүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

ГИХГ-ЫН ДАРГА Н.УУГАНБАЯР:

-ГИХГ-аас зориулалтын бус буюу аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулагчийн визээр орж ирээд хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлүүд гаргахаас урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, виз олгох асуудлыг цэгцлэх, дотооддоо хяналт, шалгалтаа сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхдээ хуульд заасан бүх л нөхцөлийг хангасан тохиолдолд оруулж ирдэг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа шиг нэг удаад бөөнөөр нь оруулах боломж байхгүй. Ялангуяа коронавирусийн цар тахлын улмаас зөвхөн Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын иргэдэд ажиллаж, амьдрах зөвшөөрөл олгож байгаа. Түүнээс хүмүүсийн ярьж байгаа шиг бөөнөөр нь хилээр оруулж байна гэх мэдээлэл ташаа мэдээлэл. ГИХГ хуульд заасан үндэслэлээ барьж, ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд хяналтаа тавиад, шалгалтаа хийгээд явж байгаа гэдгийг онцолсон юм.

Монгол Улсад гадаадын 13715 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс,

  • ОХУ-ын  980
  • БНСУ-ын 1000
  • Казахстан улсын 77
  • АНУ-ын 1609
  • БНХАУ-ын 5000 орчим
  • Бусад улсын иргэд.

Энэ жил коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадын иргэд Монгол Улсад ажиллаж, амьдрах тоо 40 орчим хувиар буурчээ. Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын тухай хуулиар улсын хүн амын 3 хувьтай тэнцэх, нэг улсын иргэд улсын хүн амын 1 хувьтай тэнцэх тооны гадаадын иргэд ажиллаж, амьдрах зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд энэ тоонд хүрч байсан тохиолдол байхгүй гэдгийг ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр онцоллоо.

“ГИХГ-ААС ХУУЛЬД НИЙЦСЭН ТАВИХ ШААРДЛАГАА ГАДААДЫН ИРГЭДЭД ТАВЬЖ, ТОГТМОЛ ХЯНАЖ БАЙГАА”

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хөрөнгө оруулагчийн визээр хөдөлмөр эрхэлж байсан эдгээр хүмүүст төрийн байгууллагаас л зөвшөөрөл олгосон. Хэдий энэ хүмүүс хууль бус үйл ажиллагаа явуулсан ч нөгөө талдаа зөвшөөрөл олгосон төрийн байгууллага, ажилтанд ч гэдэг юм уу хариуцлагын асуудал яригдах уу?

-Хуулийн дагуу хууль бус гаргалгаа гаргасан байгаа юм. Хөрөнгө оруулагчид тавигдах тодорхой шаардлагууд бий. Тэд 100 мянган ам.долларын гүйлгээ хийсэн, хуурамч компани байгуулж хувь эзэмшсэн гэсэн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, Улсын бүртгэлийн газарт хүргүүлдэг, түүнийг үндэслэж Үндэсний хөрөнгө  оруулалтын газраас дүгнэлтээ манайд ирүүлсний дагуу виз олгодог. Гэхдээ манай дээр хөрөнгө оруулагч мөн эсэхийг ярилцлага хийх, мэдээлэл солилцох байдлаар хянадаг. Энэ хяналтыг бид цаашид илүү их сайжруулах шаардлагатай байгаа. Гадаадын иргэд ч мэдүүлсэн визнийхээ журмын дагуу ажиллах, зорчих ёстой. Цаашид ийм асуудал гаргахгүй.

-Хил хаалттай үед албадан гаргах ажиллагааг яах вэ?

-Тэр хүмүүсийн бичиг баримтыг нь бид хурааж авсан. Дуудсан цагт ирэх гээд байнгын холбоотой ажиллаж байгаа. Албадан гаргах хүртэл бид хяналтаа тавиад явна.

-Урт хугацаанд бичиг баримтгүй, хууль бусаар амьдарч байсан гурван хүний хувьд өнгөрсөн хугацаанд яаж амьдарч байсан бэ?

-Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын явцад зугатах, бие биенээсээ мэдээлэл аваад нуугдах зэрэг үйлдэл их гаргадаг. Мэдээлэл маш их хурдан тархдаг байдал нь нөлөөлсөн байх.

-ГИХГ-ын хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байх үед зарим гишүүдийн зүгээс 100 айл орчим Чайна таун боллоо, энд хууль үйлчлэхгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж байсан.  Энэ мэдээлэл хэр бодитой вэ?

-Шалгалт байнга хийгдэж байгаа ч цаашид эрчимтэй, тогтмол явуулна. Яг 100 хувь хятад хороолол болсон зүйл байхгүй. Газар дээр нь очоод шалгалт хийхэд холбогдох зөвшөөрөлтэй, цагаачлан амьдарч байгаа Монголд төрж өссөн хүмүүс байдаг. Тэд хэлний мэдлэг зэргээс шалтгаалж өөрсдийн улсын иргэдтэй хамтран ажиллах, аж ахуй нэгж үүсгэх зэрэг нь гаднаас харахаар нэг улсын олон иргэд байгаа юм шиг харагддаг. Бидний хувьд гадаадын иргэдэд зөвхөн монгол хүнтэй хамтар гэсэн шаардлага тавих эрх зүйн зохицуулалтгүй. Визний зөрчилтэй эсэх, хуулийн дагуу ажиллаж, амьдарч байгаа  эсэх, явуулж байгаа үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд эсэхэд байнгын хяналтаа тавиад явж байгаа.

 Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-10-28 49.0.212.165

Монгол газар Монгол хүнээ ажилтай орлоготой байлга. Гадны хар юмнуудыг хөөн мордуул

Avatar

Бодит байдал... 2020-10-28 103.229.120.9

Ядарсан төлгүүдийг л дээрэлхэхээ мэднэ. Яг үнэндээ Монголд хамгийн их хууль зөрчдөг хүмүүс бол Япончууд. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа японы компаниуд хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчдөг. Жайка хүртэл тендерт шалгарч орж ирсэн японы компанидаа хяналт тавьдаггүй. Тэд нар нь бүр даварч жуулчны визтэй орж ирээд ямар ч татвар төлөлгүй сард 10.000 долларын цалин аваад тайлан гэж нэг хөгийн юм бичээд л яваад өгдөг. Дээрээс нь атаархуу хөгийн Монголчуудын занг ашиглаж б**с долоогч, пялдага гарууда

Avatar

Зочин 2020-10-28 66.181.181.232

ard dandaa tsagdaa nar baidag shuudee davartsan tulugnuud uhsendee ydardiin

Avatar

Зочин 2020-10-28 202.131.225.197

harin tologuud dendvv davarch bna. yponuud bol mongold mongo horongoor bainga tusaldag hvmvvs shuu.harin ch ted mash shudarga hvmvvs za. balair zavaan tolog vetinamuudiig omgoorson chi harin hen be dee..

Avatar

Иргэн 2020-10-28 122.201.24.100

Татвараа аваач малуудаа байцаагч гээд гудамд жижиг бараа зарж байгаа хүүхнүүдийг дарамтлаад байдаг гарууд аягүй бол өөрсөдөө авилга авчихсан байгаа даа

Avatar

Зочин 2020-10-28 202.21.108.2

Ард нь манай цагдаагынхан, татварынхан л бдаг шд

Avatar

Зочин 2020-10-28 203.91.115.48

Хар ажилчин хүртэл хөрөнгө оруулагч болчихсон шааж байхаар монгол хүн эх нутагтаа боол шиг харагдаж байна.

Avatar

Зочин 2020-10-28 203.91.115.48

Хар ажилчин боолуудыг хөөж явуулна уу. Хар ажилчин монголоор дүүрэн бий.

Avatar

Зураг 2020-10-28 104.243.212.68

Хятад хүний паспорт дээрх 2 зурагны 1-ийнх нь нүдийг дараад нөгөөгийнхийн нүдийг нь дарахаа мартсан нь ёстой nice байлаа. Таньдаг хүн нь харвал танихаар л юм байна.

Avatar

Зочин 2020-10-28 150.129.142.167

Татварыг төлүүлэх хэрэгтэй шүү дээ.
Дэндүү зоргоороо авирлаж байна. Монгол улс хуулиа мөрдөж өндөр шаардлага гадаадынханд тавих хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-10-28 139.5.216.186

Монголын төр хөрөнгө оруулагч гээд бүртгээд зохих зөвшөөрлүүдийг нь өгсөн юм бгаа биздээ. Тэр төрийн нөхдүүдээр нь төлүүлэх хэрэгтэй. Хэдэн вьетнам ч яахав тэр хятадуудаа л хянамаар бна шдэ

Avatar

Зочин 2020-10-28 203.91.115.48

Хар ажилчин боолыг хөрөнгө оруулагч гэж шаахыг чи хийсэн биз. Хар ажилчин боолыг цалингүй ажил хийлгэж

Avatar

Зочин 2020-10-28 202.126.89.214

Yurunhiilugch, gishuud ni tatwaraas bultaj baidag oron shuu de bid. Ed nar yahaw dee uilchilgeegee sain uzuuleed ali boloh ashig undur awhiig l bodno. Hurgan shunaltai darga nar ed nariig daramtlaj mungu olj boloh yum bn gej sanaa tursun yum baina gej harj bn. Tuunees bish bidniigee bodsondoo bishee.

Avatar

зочин 2020-10-28 64.119.17.96

Нүд чихгүй байсан юм шиг сонин юм ярихын вьетнам засварын газар чинь өчигдөр бий болчоогүй олон жил болж бн ш дээ юугаа харж байсын татвар мэрэгжлийн хяналтынхан

Avatar

Зочин 2020-10-28 203.91.118.150

За үнэн бол сайн л байна. Гэхдээ улам сайн л хяналт шалгалтаа хийх хэрэгтэй шүү.

Avatar

МЭЛС 2020-10-28 202.131.245.6

уул нь ч ажил даа сайн ш дээ, төлөгүүд, тэр виз,татвар, энэ хяналт нь ,, манай улстай холбоотой биз дээ, өөрсдөө ажлаа муу хийж байж бусдаас буруу хайх юм да

Avatar

Зочин 2020-10-28 139.5.216.69

хөөж гаргаач. Монгол засварчид чадна шүү дээ. Монголчууд бүгд үйлчлүүлэхээ байчихвал гарч таарна.

Avatar

bat 2020-10-28 192.82.65.182

kuzov zasah bol aimaar hund ajil bish shuu dee,teriig vietnamchuudiin hemjeend suraad hiichih uher mongol torohgui yum baih dd.

Avatar

Арга билэг 2020-10-28 202.55.180.226

Вьетнамчууд мэдээж бүртгэлтэй байгаа биз. Энд юу хийж амьдардаг нь тодорхой. Олсон орлогоос нь татвар ав. Арыг нь даагаад Монгол улсад байлгаад байдаг олсон орлогоос нь хувь хүртдаг дарга нар, цагдаагийн хурандаа болон улсын бүртгэл мэдээллийн ажилтнуудад анхаарал хандуулах хэрэгтэй. Таван вьетнам засварчинтай нэг газрын сарын орлогыг хальт тооцоход л багадаа 20-30 сая төгрөг болдог юм шиг байна лээ

Avatar

Зочин 2020-10-28 192.82.76.120

Энэ одоо юу вэ ? Хууль гэж байна уу ? Тэрбумын хохирол учируулчихаад хууль зөрчиж байхад нь одоо өхөөрдөөд байгаа юмуу хаашаа юм … 2 сонголт байгаа гэчихчихжээ …. нэг бол ажилаа хийгээд үлдэнэ эсвэл албадан гаргана гэх шиг … солиот оо юмуу хаашаа юм эсвэл ихээхэн хахууль өгвөл үлдээнэ гэдгээ зарлаад байна уу ??? Ккк … ийм л юмнууд улсын хил хамгаалж төрийн мөнгөөр ажил хийсэн болж байна уу ??

Avatar

Зочин 2020-10-28 103.229.120.183

Орлого овоо олдог болоод л манай энд амьдраад байна шүү дээ. Түүнээс биш вьетнам хөгжлөөрөө манайхаас түрүүлчихсэн улс шүү. Татвар хяналт ажлыг ашиглаад манайд ажиллаад байна. Солонгост бол вьетнамчууд тиймч их ажилсаг хүмүүс биш ээ .1д татварын тогтолцоо муу. 2 т гадаадын иргэнд тавих тогтолцоо муу 3 т вьетнам засвар сайн гээд засуулаад байдаг монгол иргэдийн буруу.Монголчууд чаднаа.Вьетнам засвар маш өндөр үнэтэй байдаг.Тиймээс ВЬЕТНАМ гэсэн засварын газраас НӨАТ авах хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-10-28 64.119.24.204

төлөгнүүдийг зайлуул. Дарга нарын буянд хэтэрхий даварч байна

Avatar

Зочин 2020-10-28 64.119.19.200

Вьетнам засвар байхгүй болвол сахилгагүй, замбараагүй манай жолооч нар эвдсэн машинаа хэнээр засуулах вэ?? 2 жилийн өмнө монгол засварын газарт гэмтсэн машины крылог засуулсан чинь сарын дараа будаг ховхорч унаад цаанаас нь зузаан шавсан замаск гарч ирсэн шүү!!! Харин вьетнам засвар маш сайн, найдвартай!!

Avatar

зочин 2020-10-28 122.201.19.99

Манайхан сайн ажилласан байна

Avatar

Зочин 2020-10-28 202.126.89.113

Хужаатай суучихсан янхнуудад арга хэмжээ авмаар байна

Avatar

Зочин 2020-10-28 103.14.37.126

ЭД нарыг албадан гарга. хууль үйлчилдэг юм уу

Avatar

Монгол Улсын иргэн 2020-10-28 202.179.8.118

Бүгдийн хөөгөөд гарга вирусын үеэр монгол залуучууд мундагхийдэг болсон байна лээ Монгол охид цэвэр байх үүднээс шүү

Avatar

Зочин 2020-10-28 192.82.64.153

Виз олгож байгаа нөхдүүдэд л учир байгаа ш дээ

Avatar

guest 2020-10-28 27.127.63.100

шууд цаазалчуул яадгийн?

Avatar

Зочин 2020-10-28 192.82.65.224

хүчингйү визтэй нөхдүүдийг хилээр хурдан гарга.

Avatar

Зочин 2020-10-28 192.82.65.224

сайн бна. ингээд тэмцээд бай . амжилт хүсье

Avatar

иргэн 2020-10-28 202.179.27.109

манайханд их учир бий,

Avatar

Зочин 2020-10-28 77.37.225.98

Тохирохгүй визээ өөрсдөө дараагүй манайхан л дарж байгаа ш дээ

Avatar

Zochin 2020-10-28 202.126.90.42

100 aild hudaldaa erhledeg hytad uud eruusuu kartaar gyilgee hiihgyi zuvhun belen mungu shaardaad bna. 30 jil tatvaraas zails hiilee Ed nart MGL uls gedgiig oilguulaad uguuch

Avatar

Зочин 2020-10-28 210.238.186.160

Asuultand tes uur hundlun hariulaad baihiin. Iim humuus yaj ajildag bainaa!!!

Avatar

ЗОЧИН 2020-10-28 150.129.143.239

Хамгийн но той бараг 100% хувь солиж өөрчлөх хэрэгтэй газар бол ГИХГ даа үндэсний аюулгүй байдалд хамаатай энэ газар өөр болох ёстой маш муу ажиллаж байгаа

Avatar

Зочин 2020-10-28 202.179.25.24

ДАРГА НЬ МӨРӨН ЭТР ГЭЭД ЖООХОН ОЙЛГОМЖГҮЙ ГАРУУД ЯВААД БАЙДЫН. МОНГОЛД БАЙГАА ХЭДХЭН ХУЖААГ СЭТГЭЛ БАЙВАЛ БҮХЭЛ БҮТЭН БАЙГУУЛЛАГА БҮҮ ХЭЛ ХЭДХЭН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ Ч БАРАГ БҮРТГЭЭД БАЙЖ БОЛМООР. ХЯТАД ИРГЭДИЙНГ ХАРИУЦСАН БҮХЭЛ БҮТЭН ЯАМ БАЙГУУЛЖ ӨГӨӨД Ч МАНАЙХАН ЧАДАХГҮЙ. ЁСТОЙ ХӨГИЙН ӨЛӨН БААГИЙНУУДААР ТӨР ГАХАЖ БАЙНА.

Avatar

Асуулт 2020-10-28 103.229.120.183

Энэ нөгөө Зоригийн хэргийг баталдаг МӨРӨН мөн үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж