БНСУ-д Монгол иргэн 6.6 сая вон залилжээ | News.MN

БНСУ-д Монгол иргэн 6.6 сая вон залилжээ

БНСУ-д Монгол иргэн 6.6 сая вон залилжээ

БНСУ-д Монгол иргэн 6.6 сая вон залилжээ

БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хотод жил ирэх тусам утсаар үйлдэгддэг залилангийн хэрэг олширсоор байгаа ч цагдаа нар дорвитой шийдэл олж чадахгүй байгаа гэнэ.

Гванжугийн цагдаагийн хэлтсийн энэ сарын 25-нд мэдээлснээр 30 орчим насны Монгол иргэн А утсаар дамжуулан удаа дараа залилан хийсэн хэргээр баривчлагджээ. Тодруулбал, аравдугаар сарын 15-нд иргэн А санхүүгийн байгууллагын нэр барин 40 орчим насны эрэгтэй хохирогчтой утсаар ярьж, мэдээллийг нь авч, 6.6 сая вон залилсан аж.

Мөн аравдугаар сарын 21-нд Гванжугийн зүүн болон өмнөд бүсийн цагдаагийн хэлтэс дээрхтэй ижил аргаар 11 сая, 20 сая вон залилсан хэргүүдийг илрүүлснээ мэдээлжээ. Хохирлыг нийт дүнгээр нь авч үзвэл, энэ жил дээрх төрлийн 488 залилангийн хэрэг гарч, нийт 10 тэрбум вон гэмт хэрэгтнүүдийн гарт орсон байна.

Цагдаагийн таван хэлтэс 483 хэрэг дээр ажиллан 61 хүн баривчилсан ч тэд бүгд бэлэн мөнгө залилсан, эсвэл олон хүнээс бага хэмжээний мөнгө цуглуулах арга хэрэглэсэн байжээ. Хэдийгээр залилангийн хэргийг гардан хийсэн хүмүүсийг баривчиллаа ч ажил олгогчид нь дахин өөр хүмүүсийг ажиллуулж, гэмт хэргээ үргэлжлүүлдэг тул үр дүн гарахгүй байгаа аж.

Мөн хэрэгтнүүдийг баривчиллаа ч гэсэн хохирогчдын мөнгө аль хэдийн “дээшээ” тушаагдсан байдаг тул хохирол барагдуулах тал дээр маш их асуудал үүсдэг гэнэ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-10-28 49.0.212.165

Тэр нь Хүүкийн төрөл садангийн хулгайч оорк гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж