Нөхөр нь Чикагод Опратай хамт 49 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх зуур АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама дэлхийн нөгөө талд есөн настай охин Сашагийн хамт амарч байв. Тэр хоёр Цагаан Ордноос “хувийн амралт” хэмээн тодорхойлсон дөрөв хоногийн аяллаар Обамагийн гэр бүлийн зарим найз нөхөдтэй хамт Испанийн өмнө зүгийн тансаг эрэг дээр амарсан байна. Гэсэн ч ямар ч тэргүүн хатагтайн амьдрал бүрэн утгаараа “хувийн, нууцлаг” байж чадахгүй бөгөөд хатагтай Мишель Обамагийн анхны гадаад, хувийн аяллын талаар олон яриа өрнөөд байна. Зарим шүүмжлэгчид түүний аяллын зардал руу өнгийн шүүмжилж байгаа бол бусад нь АНУ, Испанийн хооронд дипломат асуудал өрнөөд байхад тэргүүн хатагтайн сонгож аялсан орон нь Испани байгаа талаар ярьж байна.
Тэргүүн хатагтайг тус улс руу аялахын өмнөхөн АНУ-ын Төрийн Департаментаас Испанийг “арьс өнгөөр ялгаварлах хандлагатай бөгөөд Испани руу аялсан Африк-Америк иргэдийг баривчлах хандлагатай” гэсэн анхааруулга гаргасан юм. Хатагтай Мишель Обама Лхагва гаригт АНУ-д буцаж ирсний дараа Төрийн Департаментын вэб сайтаас дээрх мэдээлэл алга болсон байна гэж “Fox News” агентлаг мэдээлж байна.
Харин олон нийтийн анхаарч байгаа зүйл бол аяллын дүр төрх болон зардал нь бололтой. Пүрэв гаригт “New York Daily News”-ийн нийтлэлч Андреа Тантарос хатагтай Мишель Обамаг улс орон нь хоолоо залгуулах гээд зүдэрч байхад ийм тансаг аялал хийж байгаа нь “орчин цагийн Марие Антуанетте” гэж зүйрлэхэд хүргэж байна гэж шүүмжилжээ. Обамагийн аяллынхан дэлхийн “топ 10” зочид буудлын нэгд тооцогддог, “Ritz-Carlton”-ы өмч, тансаг “Hotel Villa Padierna” зочид буудалд байрласан байна. Уг буудлын өрөөний ханш хоногийн 500-2,500 ам.доллараар үнэлэгддэг. Энэ буудлыг Обамагийн аяллынхан сонгосон уу, хамгаалалтын асуудлыг хариуцдаг Нууц Албаныхан сонгосон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Аль нь ч сонгосон байлаа гэсэн тэргүүн хатагтай болон түүний найз нөхөд өөрсдийнхөө хувийн зардлыг өөрсдөө даасан гэж Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс мэдээлсэн байна. Өөрөө зардлаа даасан ч гэсэн түүнийг хамгаалж байгаа Нууц Албаныхны зардал, хөлөглөж очсон, ерөнхийлөгчийн албан ёсны “Air Force” онгоцны нислэг, бусад зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгдсөн.
Гэхдээ Мишель Обама гадаад руу нөхрөөсөө тусдаа аялсан анхны тэргүүн хатагтай биш. 2007 онд Лаура Буш өөрийн охид Барбара, Женна нарын хамт сафарид очиж аялсан. Гэвч уг аяллыг албан ёсны гэж нэрлэж байсан бөгөөд тэд хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байна. Харин Мишель Обамагийн энэ аяллыг түүнийг охинтойгоо ирэхийг албан ёсоор урьсан Испанийн вангийн гэр бүлийнхэнтэй хамт зургаа авахуулсныг тооцохгүй бол бүрэн хувийн аялал гэж үзэж байна.

Т.Бадрах