Жавзмаа гуайд туслаарай | News.MN

Жавзмаа гуайд туслаарай

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

via МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА.

Та бүхэндээ туслаж байгаа арван таван айлын нэг болох нэгэн эмээгийн мэдээллийг хүргэж байна.

Нэр: Жавзмаа.
Нас: 86
Хаяг: БЗД 22-р хороо. Улиастайн эцэс.
Ам бүл: Ганцаараа.

Жавзмаа эмээ маань залуу сайхан насандаа урлаг соёл болоод дэлгэцийн уран бүтээлд чамгүй оролцож явсан хүн. Түүний ханийг СТА Сэдэд гэдэг.

Та бүхэн СЭДЭД агсаныг ХӨХ УСНЫ НУУР ХӨЛГҮЙ, ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ, ӨГЛӨӨ, ХАТАНБААТАР МАГСАРЖАВ, ЭЦСИЙН ТУШААЛ гэх мэт жүжиг киногоор нь сайн мэдэх байх. Үнэхээр мундаг жүжигчин байсан. Түүний дүр олон сайхан уран бүтээлд дүрээ мөнхөлсөн нэгэн.

Жавзмаа эмээ Сэдэд гуай хоёр маань дундаасаа ганц хүүтэй байсан боловч хүү нь ертөнцийн мөнх бусыг үзжээ. Хүүгээс нь үлдсэн таван ач зээ нь ихэнх нь бор дарсанд хэт живжээ. Ганц тусалж дэмждэг байсан зээ охин нь одоо хөхний хорт хавдар туссан бөгөөд хоёр хавдрынх нь нэг нь хагарснаас болж хүндэрсэн байна. Одоо хагалгаанд орвол найдвар байж магад гэсэн хариу өгөөд байгаа юм байна. Өнөөдөр эмээгийнд очиход гэрэл цахилгаан ч алга. Хэцүүхэн л угтлаа. Хөөрхий цагтаа улс орныхоо урлаг соёлд үнэтэй хувь нэмэр оруулж явсан хүн шүү дээ. Цахилгааны мөнгө бараг 200 мянга гарсан байхаа. Өртэй болхоор тасалсан юм гэж байна.

Учир нь эмээ амь зуулгаа болгодог байсан тэтгэврийн мөнгөө зээ охиныхоо эмчилгээнд нь зориулах гэж жилээр зээл авсан байна. Энэ жилийн 10 сар хүртэл тэтгэвэр авахгүй юм байна. Жавзмаа эмээ маань ханийнхаа адил их олон дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Үүнд:

МҮОНТ-ийн ЭЦСИЙН ТУШААЛ, БОДЬ МӨРИЙН ЗАМ зэрэг жүжгүүдийн гол дүр.
ЧИНГҮҮН ЖАВЫН КИНОНД. Хотгойдын Чингүүнжавын ээжийн дүрд.
ЖАРГАЛ ДААХГҮЙ ЖОВЛОН. сүнс нь хорогддог эмээгийн дүр.
ЧОНЫН СОЁО.
ШИНЭ ХОТЫН ГЭРЭЛ.
ТАЛЫН ЦУУРАЙ.
ЭРГҮНЭ ХОНГЫН ДОМОГ. зэрэг бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн нэгэн.

Одоо Жавзмаа эмээ маань дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу хэцүүхэн амьдарч байна. Ганц тэжээж тэтгэдэг охин нь хорт хавдартай болж, тэтгэврийн зээлээ урт хугацаагаар авсан, тогны мөнгөө өгөөгүйгээс болоод тог цахилгаангүй арай л хүнд байна. Ийм мундаг хүн ингэж зовж явна. Амьдрал арай л дэндүү хатуурхаж дээ.

Та бүхний хандив тусламжийг:

ХАС БАНК-ны 5001663672 "Монгол Хүний Төлөө Хамтдаа" НҮТББ-ийн дансанд хүлээн авч байна.

Утас: 99333471, 98333478, 99166003, 93166003.

ШЭЙР ХИЙЖ ОЛОН ТҮМЭНД ТАРААЖ ОЛУУЛАА НЭГ СЭТГЭЛЭЭР ТУСЛАЯ.

МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА group

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-26 103.57.94.20

Со гавьяат нэгийг бодох байлгүй дээ

будка 2016-02-26 218.103.114.183

Хөөрхийдээ миний муу ээжээс ялгаа юу байхав.

Зочин 2016-02-26 103.26.194.203

Нөгөө С.Эрдэнэ хаана байна аа, ахмадын нэрээр шоуддаг гар, бас нөгөө Баасан авгай

zochin 2016-02-26 203.194.114.45

Urlagiinhan ahmad ueiinhnee haychihdag yum bnlda uursduu hagartla bayjtsan hugshirsun ch sana zovoh yumgui ain.hun muutai l bnda

зочин 2016-02-26 150.129.143.89

Урлагийн байгууллагын удирдлага гэж хүнээ алдсан улс байх юмаа хэдхэн цөөхөн ахмадуудаа нэг бүрчлэн бүртгээд сардаа нэг эргэж тойрч байхад яанаа насны залууд нь хамаг шим шүүсийг нь шахачихаад насны эцэст ингэж ч амьдруулах гэж / ганц урлагийн байгууллага ч биш настангууддаа хүндэтгэлтэй хандаж байвал өөрсдөө ч гэсэн хөгширнө гэдгийг бүү мартаарай / ,Монгол хүний төлөө хамтдаа ТББ -ханд баярлалаа.

J.B 2016-02-26 202.9.41.168

ENE EMEE CHINI TSOOHOR MORINII SEDED GUAIN HUGSHIN BAIH NEE DEE

Иргэн 2016-02-26 183.81.169.35

Ганцаараа юм бол ийм өндөр настай хүнийг асрамжийн газарт өгөх талаар амьдардаг дүүрэг хороо, ажиллаж байсан албан газар нь хөөцөлдөөсөй.

зочин 2016-02-26 103.57.93.237

Боловсролын яам, Урлагийн ажилтны холбоо, Театрууд, Монгол кино үйлдвэр гээд энэ муу хөгшнийг асууж сурмаар, тусламаар газар даанч баймаар юм даа.

Зочин 2016-02-26 150.129.140.136

С.Эрдэнэ бол одоо гэрт нь оччихсон сууж байх хүний нэг дээ

Зочин 2016-02-26 150.129.140.136

Бас МАН-д уриалмаар байна. ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ, ӨГЛӨӨ, ХАТАНБААТАР МАГСАРЖАВ, ЭЦСИЙН ТУШААЛ, ТАЛЫН ЦУУРАЙ, зэрэг бол энэ намын нэрийн хуудас болсон бүтээлүүд шүү дээ. Нөгөө эмэгтэй гишүүд хаана байна. 2012 оны сонгуульд гоё уриаг уяртал хайлсан АН хаана байна. Эрхэм сайд Гантөмөр хаана байна

Зочин 2016-02-26 111.243.218.200

ene bichsen um nul aldaa. Ceded guyaig medehgui mongolchuud barag bhgui dee uneheer aviyaslag mundag hun bsan

Зочин 2016-02-26 103.9.88.149

Энэ кино урлагийнхан нь жоохон ч гэсэн анхаараасай даа. Нэг л их одонцорууд л байх юм. Алтан үеийнхээ хүмүүсийг анхаарч халамжилж баймаарсан даа.

Зочин 2016-02-26 103.9.90.130

Түүний ханыг Сэдэд гэдэг юу гэсэн үг вэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ядахдаа 10-р анги төгссөн хүн сэтгүүлчээр авч болдоггүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж