Цахим залилангаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Цахим залилангаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Цахим залилангаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/, Монголбанк, Гломт банк хамтран "Ятгах тусам нягтал-3" аяны нээлтийн талаар өнөөдөр /2020.10.28/ мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын  мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг  мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.ЭРДЭНЭДЭЛГЭР:

Өнгөрсөн арван жилийн хугацаанд залилангийн гэмт хэргийн улмаас нэг их наяд 294 тэрбум 850 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ нь ихэвчлэн иргэдийн эд хөрөнгийн өмчлөх эрхээс учирсан хохирол юм.  Өмнө нь зохион байгуулагдсан хоёр аяны хүрээнд 2019 оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 19.2 хувиар буурсан эерэг үр дүн гарсан. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг 2016 онд огт бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2019 онд зөвхөн цахим гэмт хэргийн залилангийн  улмаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан.  Залилах гэмт хэргийн хохирогчдын  50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ мөнгөний урсгал нь Монгол Улсын хилийн гадагшаа чиглэж байх жишээний. Тиймээс “Ятгах тусам нягтал-3″ аяныг цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлж байна.  Нэг ч гэсэн иргэн эд хөрөнгө, санхүүгээрээ хохирохгүй байх нь энэ арга хэмжээний үр дүн юм. 

Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг:

Цахим орчин эрчимтэй  хөгжиж байгаа учраас үүнийгээ даган төлбөр тооцооны хэрэгсэл даган хувьсаж байна. Монголбанкнаас төлбөрийн системийн шинэчлэлийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Тухайлбал,  2016 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төлбөрийн системийн нууцлал аюулгүй  байдлыг сайжруулах зорилгоор төлбөрийн Т картыг нэьвтрүүлсэн. Т карт нь мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд  хангасан хулгай болон луйврын гүйлгээний эрсдлийг бууруулах давуу талтай юм. Монголбанкнаас  тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Голомт банкны мэдээлэл технологи хариуцсан захирал М.Сайнбилэг:

“Ятгах тусам нягтал-3″ аян нь олон улсын гуйвуулга, интернет банкны үйлчилгээ, тооцооны картны аюулгүй байдал, онлайн худалдаа,  цахим залилангийн гэмт хэрэг гэсэн таван чиглэлд өрнөнө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дижитал шилжилт банкны салбарт эрчимт хэрэгжиж байгаа нь  нэг талаараа маш их давуу талыг авчирч байгаа боловч нөгөө талдаа залилангийн гэмт хэрэг дагаад өсч байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж