Японы хүн ам 2010 оноос хойш 947 мянгаар буурчээ. Тус улсын хүн ам 1920 оноос хойш буурах болсон аж. Өнгөрсөн намар 127.1 сая хүн амтай хэмээн тоологдсон нь 2010 оныхоос 0.7 хувиар багассан байна. Японы хүн ам 2010 онд 128.1 сая байжээ. Япон нь хүн амын тоон үзүүлэлтийг таван жил тутам гаргадаг аж. Түүнчлэн ирэх тав, 10 жилүүдэд тус улсын хувьд хүн амын тоо илүү хурдтайгаар багасах ирээдүй ажиглагдаж байгаа нь Токиогийн эрх баригчдын санааг зовоож эхэлжээ.
Үүний зэрэгцээ Токио хотын хүн ам 2010 оноос хойш таван жилийн хугацаанд 2.7 хувиар нэмэгдсэнийг олж тодруулжээ. Токио хотын хүн ам 2010 онд 13.5 сая байсан аж. Энэ нь иргэд хот, сууринд төвлөрөх болсныг гэрчилж байна. Иргэд хот суурин газрыг бараадах болсноор хөдөө тосгод нь эзгүйрч, хэдэн хөгшид бууриа сахин үлдэх болсон талаар Японы хэвлэлүүдэд мэдээлэх болсон юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS