БНСУ: Иргэдээ тайвшруулахын тулд Эрүүл мэндийн сайд вакцин хийлгэв

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

БНСУ: Иргэдээ тайвшруулахын тулд Эрүүл мэндийн сайд вакцин хийлгэв

БНСУ: Иргэдээ тайвшруулахын тулд Эрүүл мэндийн сайд вакцин хийлгэв

Өмнөд Солонгост улирлын томуугаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн 59 хүн нас барснаар нийгмийг цочроож, дархлаажуулалтаас татгалзах хөдөлгөөн өрнөөд байна. Тэгвэл нийгмийн айдсыг дарахын тулд Эрүүл мэндийн сайд Пак Нын Ху өчигдөр (2020.10.27) томуугийн вакцин хийлгэжээ. Өмнөд Солонгост Даваа гаригаас  62 ба түүнээс дээш насны хүмүүсийг томуугийн дархлаажуулалтын вакцинд хамруулж эхэлсэн бөгөөд Пак Нын Ху нь 66 настай. Тэрбээр Засгийн газрын томуугийн вакцин хийлгэсэн хоёр дахь сайд болж байна.

Өмнө нь аравдугаар сарын 19-өөс 70 ба түүнээс дээш насны хүмүүсийг томуугийн вакцинд хамруулж эхэлсний дагуу Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Гюн аравдугаар сарын 21-нд Сэжон хот дахь эрүүл мэндийн төвд очин, томуугийн вакцин хийлгэсэн байв. Харин Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн дарга Жон Ын Гюн 55 настай тул албан журмаар дархлаажуулалтад үнэгүй хамрагдахгүй аж.

Дэлхий дахинд коронавирусийн цар тахал гарсан энэ жил томуугийн вакцинжуулалтад иргэд олноороо хамрагдах шаардлагатай байгааг Өмнөд Солонгосын албаныхан уриалж байна. Тус улсад Даваа гаригт коронавирусийн халдварын 88 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 26 мянга 43 хүн өвчилж, 460 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж