Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухаан  …???

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухаан  …???

-Асуулт: Та манай уншигчдад өөрийгөө болон судалгааныхаа ажлын талаар танилцуулаач?

-Хариулт: Намайг Нямбуугийн Батчулуун гэдэг. Хийж буй ажлын хувьд би нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны шинжээч гэж хэлж болно.

-Асуулт: Тэгэхээр, Та манай унгишчдад судалж буй нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааныхаа талаар сонирхуулаач ?

-Хариулт: Юуны түрүүнд шинжлэх ухаан гэж юу вэ? гэсэн асуулт гарна.

Монгол хэлний тайлбар  толь бичигт шинжлэх ухаан гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц. Өөрөөр хэлбэл агуулсан үр дүнгээр гарган авсан зохион байгуулалтанд оруулсан мэдлэг гэсэн ерөнхий ойлголт гэсэн тодорхойлолт байна.

Харин миний санал болгож буйгаар шинжлэх ухаан гэдэг нь :

Философи—— онол———–арга зүй——–загвар гэсэн дэс дараалал аргачлалаар дамжин гарсан мэдлэгийн цогцыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны танин мэдэх үйл явц нь юмс үзэгдлийн бүтэц тогтолцоо, түгээмэл холбоо харилцаа буюу нэгдсэн хууль, зүй тогтол, шинж төрхийн талаархи шинэ мэдлэг, үзэл баримтлал, онол, судалгааны шинэ арга аргачлал бүтээх зорилготой гэж үзэж болно. Энэ тодорхойлолт ялангуяа нийгмийн танин мэдэхүйн  шинжлэх ухаанд хамаарна.

Өөрийн судалгааны ажлын хүрээнд  нийгмийн тухай мэдлэгийг дээрх шинжлэх ухааны судалгааны загварт оруулснаар нийгмийн шинэ шинжлэх ухаан болох  Нийгэм эдийн засгийн шинжлэх ухааныг үндэслэн  боловсрууллаа.

Нэгэнт л нийгмийн шинжлэх ухааны талаар яригдаж байгаа учраас өнөөдөр бидний мэдэх, судалж ирсэн   нийгмийн танин мэдэхүйн мэдлэг, судлагдахуунуудыг дээрх  нэгдсэн нийгмийн шинжлэх ухааны тодорхойлолтын дэс дараалал аргачлалын хонгилоор оруулан судалж, тэдний давуу болон сул тал,  заавал өөрчлөх үндсэн  шаардлагуудыг гарган тавьж судалсан билээ.

Аливаа нийгэм хувь хүмүүсээс бүрддэг гэж анх Аристотель тэртээх 2500 гаруй жилийн өмнө хэлсэн байна.

Энэ хувь хүн нь материаллаг болон оюунлаг  гэдгээс шалтгаалан нийгмийн тухай шинжлэх ухаан нь  диалектик материализм буюу социалист нийгэм судлал болон орчин үеийн идеалист нийгэм буюу капиталист нийгэм судлал гэж хуваагддаг.

Материалист нийгэм судлалд хүмүүс хоорондын харилцаа  нь  үйлдвэрлэлийн арга дахь хөдөлмөрийн харилцаанд суурилдаг  бөгөөд үүнийг улстөрийн эдийн засгийн ухаан судалдаг.

Орчин үеийн идеалист /капиталист/ нийгэм судлалд  хүмүүс хоорондын харилцаа бүтээгдхүүний үйлдвэрлэл,  хэрэглээнд суурилдаг бөгөөд үүнийг   зах зээлийн эдийн засгийн ухаан судалдаг.

Ф.Энгельсийн “Аливаа нийгмийг онолын хувьд судлая гэвэл эдийн засгийг нь судла” гэсэн үг эндээс гаралтай юм.

Ер нь бол К.Маркс, нийгмийн танин мэдэхүйн философийг буюу  түүхийг үзэх урьдын бүх үзлийн /Гегель, бүх идеалист философичид орно/ үндэс нь түүхт бүх өөрчлөлтийн шалтгааныг хүмүүсийн үзэл санааны өөрчлөлтөөс хайж, бүх түүхийг тодорхойлогч хамгийн чухал өөрчлөлт нь улс төрийн өөрчлөлт юм гэж үзэцгээдэг байсан энэ үзэл бодлыг няцаан хүмүүсийн үзэл санаа юунаас бий болдог ба улс төрийн өөрчлөлтийн хөдөлгөгч шалтгаан нь юу байдгийг эрс өөрөөр дээрх үзлийг эсрэгээр нь гарган тавьсан юм. К.Марксын нийгмийн танин мэдэхүйн философийн санааны гол  агуулга нь нийгмийн түүхийн бүх үзэгдэл хамаарал, үзэл санаа нь   эдийн засгийн зохих шатны нөхцөл байдлаас  шалтгаална гэдэгт оршино.

Эндээс нийгмийн философийн хувьд дүгнээд үзэхэд К.Марксын түүхэн материализм нь нийгмийг танин мэдэхүйн хувьд нэгдсэн  судлагдхуун  гэж авч үзэн нийгмийн оршихуйн зүй тогтол болон нийгмийн хөгжлийн ерөнхий хууль эдийн засагтай холбон тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл К.Марксын түүхэн материализм нь  миний санал болгож буй шинжлэх ухааны тодорхойлолтын /философи-онол-араг зүй-хөгжлийн загвар/  дэс дараалал, аргачлалын дагуу нийгмийн нэгдсэн танин мэдэхүйн ухааныг зарчмын хувьд хангаж  байна гэж үзэж болохоор юм.

Харин орчин үеийн идеалист /капиталист/ нийгэм судлалд нийгмийн оршихуй нь зах зээл эдийн засгаас хамаарах бөгөөд   нийгмийн хөгжлийг тодорхойлогч хүчин  нь төр, төрийн бодлого, шийдвэр гэж үзснээрээ нийгмийн оршихуйн нэгдсэн зүй тогтол, хөгжлийн ерөнхий хууль байдаггүй гэж үздэг нь нийгэм судлалыг судлагдхууны олон салбаруудын мэдлэгийн  олонлог гэж үздэг нь эндээс илт харагдаж байна.

Нэг сонирхолтой зүйл өгүүлэхэд : нийгмийн танин мэдэхүйн талаар сайн судлахад мөн марксистуудын капиталист нийгэм судлалыг   шүүмжилсэн бүтээл номнуудаас уншихад   капиталист нийгэм урсгалаар үүсэн хөгжсөн, харин социалист нийгэм онолын биелэл болж үүсэн хөгжсөн гэдэг нь үнэндээ тодорхой харагддаг юм.

-Асуулт: Ер нь бол дэлхий нийтээрээ Монголчууд бид ч бас 1990 оноос социалист систем нуран унаж, капиталист нийгмийн зах зээлийн эдийн засагт шилжиж ороод 30 жил болж байна. Тэгэхээр бидний явж ирсэн энэ зам одоо тогтолцооны хувьд мухардаад зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна гэдгээ дэлгэрэнгүй тайбарлаж өгөөч.

Хариулт: Нэг талдаа нийгмийн нэгдсэн танин мэдэхүйн ухааны мэдлэгийн дэс дараалал,аргачлалыг  К.Марксын түүхэн материализм нь үзэл  баримтлал, номлол, сургаалын хувьд  нь  хангаж буй ч нөгөө талдаа нийгмийн танин мэдэхүйн ухааны гол шалгуур болох тухайн нийгмийн бодит  байдлыг үнэн зөвөөр тайлбарлан бичиглэх боломжит нөхцлийг хангаж буй эсэх нь тухайн судлагдхууныг цааш сурталдан түгэн олон түмнийг эзэмдэн хэрэгжих  чухал үзүүлэлт билээ.

Энэ талаас нь авч үзэхэд,    К.Марксын   түүхэн материализм, түүний онолын судлагдхуун болох марксич улстөрийн эдийн засгийн ухааны онолын суурь болсон   хөлсний хөдөлмөрийн харилцаанд суурилсан капиталист нийгэм, эдийн засгийн хөгжлийн  загврын дагуу хөгжсөн, хөгжиж буй улс орон гэж үнэндээ дэлхийн түүхэнд байхгүй.Тэгэхээр энэ бол  нийгэм,эдийн засгийн цэвэр онолын загвар болж байна.

Нийгмийн оршихуй нь оюунлаг хувь хүмүүсээс бүрдэх бөгөөд тэдний харилцаа зөвхөн үйлдвэрлэл-хуваарилалт-солилцоо- хэрэглээ гэсэн  нэг удаагийн давтамжит харилцаанд хамаарч капиталист идеалист нийгэм  бүрдэнэ гэдэг.

Өнөөдөр бодит байдалд капиталист идеалист орчин үеийн зах зээлийн  эдийн засгийн үйл ажиллагаанд зөвхөн хэрэглээний салбар дахь хувийн эрэлт, аж үйлдвэрлэлийн бүтээгдхүүн таваарын нийлүүлэлтээс гадна банк санхүүгийн салбар, засгийн газар өөрийн мөнгө санхүүгийн бодлого, Төв банк бодлогын хүү, зээл санхүүжилтын бодлого үйл ажиллагаагаараа  дамжуулан оролцдог гэдгийг бид бүхэн гадарлана.

Иймээс зах зээлийн эдийн засаг гэдэг ойлголтонд зөвхөн үйлдвэрлэл-хэрэглээний салбарыг хамруулан харах өнцгөөс  нийгэм,эдийн засгийн бодит нөхцөл байдлыг тайлбарлана гэдэг нь ерөөсөө  боломж бололцоогүй юм. Өөрөөр хэлбэл үндсэн суурь зарчим нь буруу байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл эрэлт-нийлүүлэлтийн харьцаагаар  ашиг олж болох үйл явц болгоны араас хөөцөлдөж, тэдгээрийг үйлдвэрлэл- хэрэглээний салбарын үүднээс банк санхүү, төрийн үйл ажиллагаа, Төв банкны зохицуулалтыг авч үзэн тайлбарлахыг оролдох болсноороо зах зээлийн эдийн засгийн ухаан нь нийгэм, эдийн засгийн оршихуйн бодит нөхцөл байдлаас хөндийрч хадууран мухардалд орсноор, шинжлэх ухааны үндсэн шалгуур болох юмс үзэгдлийн харилцан холбоог байгаагаар нь илэрхийлэн тайлбарлах бололцоогүй болсон гэсэн үг.

-Асуулт: Таны санал болгож буй нийгэм,эдийн засгийн шинжлэх ухааны давуу тал, боломжийн талаар та, манай уншигчдад  ярьж өгөөч ?

Хариулт: Аливаа нэг  тусгаар  тогтносон бие даасан улс орны нийгэм, эдийн засгийн   хувьд туулж өнгөрүүлсэн зам, өнөөгийн нийгмийн оршихуй, ирээдүйн хөгжлийг нэгтгэн дүгнэхийг  оролдовч  үнэндээ өнөөдөр оршин буй нийгмийн идеалист философи, зах зээлийн эдийн засгийн ухааны  онолын асуудлууд   нь шуудхан хэлэхэд үнэндээ саад болж, нийгэм, эдийн засгийн тогтолцооны хямрал, мухардал  руу түлхэж байна.

Үнэндээ бол нийгэм, эдийн засгийн тогтолцооны хямрал гүнзгийрч нийгмийн эмх замбараагүй хаос байдал хүрвэл өнөөгийн нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын түвшний байдлыг нураан сүйтгэх аюултай тул ийм байдал гаргуулахгүй тулд эдгээр хурц асуудлуудыг шийдвэрлэж чадах шинэ нийгмийн нэгдсэн шинжлэх ухааны эрэлд дэлхий нийтээрээ гарцгаасан.

Энэ асуудалд бодитоор хандахын тулд бид хүмүүний амьдралын олон талт асуудлуудыг нэгтгэн дүгнэсэн оюун санаа ухамсар сэтгэлгээний суурь болсон философи сэтгэлгээний гүн  ухаанд хандах хэрэгтэй болж байна.

Өөрөөр хэлбэл  нийгмийн танин мэдэхүйг шинжлэх ухааны түвшинд    дэлхийн улс орнуудын  оршихуйн суурь зүй тогтол,нийгмийн хөгжлийн ерөнхий  хуулийг дахин шинээр авч үзэх шаардлагатай болж байна гэсэн үг юм. Нийгэм гэдэг ойлголт маань зөвхөн хувь хүмүүсээс бүрдэнэ гэж үзэх нь хангалтгүй бөгөөд энд төр засаг, банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг  оролцуулан нэгтгэн авч шаардлага тулгарч байна.

Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны зарчим нь мөнгөн дээр суурилсан хэрэглээний салбар, санхүүгийн салбар болон төр засгийн харилцан хамтын ажиллагааны эрх тэгш харилцаа нь бидний нийгмийн амьдралын танин мэдэхүйн философийн үндсэн суурь юм.

Өөрөөр хэлбэл тухайн тусгаар тогтносон бие даасан мөнгөний бодлоготой улс оронд эргэлдэж буй мөнгөний хэмжээнээс хамаарч  тухайн улсын нэгдсэн төсөв,банк санхүүгийн байгууллагуудынх нь эрсдэл даах чадвар үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөрийн хуваарийн нарийсалт, түүнчлэн хөдөлмөрийн үнэлгээ зэрэг шалтгаална.Мөн энэхүү зах зээлийн оролцогчдын хамтын  ажиллагаанаас хамаарч тухайн улс орны хүн  амын амьдралын түвшний өсөлт,бууралт ажиглагддаг.

Өнөөдөр  НҮБ-д гишүүнчлэлтэй 217 улс орнуудын нийтлэг шинж нь дээр өгүүлсэн эдийн засгийн систем буюу хэрэглээний салбар, төр, санхүүгийн салбарын хоорондын хамтын ажиллагаа, харилцаа үйлчлэл нь мөнгөөр дамжигдан улс орны хөгжил хангагдах  нь  бодит нийгмийн амьдралын нийтлэг шинж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж