“Салхинд туугдагсад” киноны Оскар алга болжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

“Салхинд туугдагсад” киноны Оскар алга болжээ

 

Попын хаан Майкл Жексоныг 2009 онд нас барахад түүний хөрөнгө үл хөдлөх хөрөнгийн газрынханд шилжсэн аж. Харин есөн жилийн дараа л Майкл Жексоны хамгийн хайртай зүйлсийн нэг алга болсон нь тогтоогдсон байна. Алга болсон зүйл бол 1940 онд Кино Академийн шилдэг киногоор шалгарсан “Салхинд туугдагсад” кинонд олгосон Оскарын шагнал аж. Киноны хорхойтон байсан Попын хаан 1999 онд “Салхинд туугдагсад” киноны Оскарын шагналыг Сотбис дуудлага худалдаанаас 1.5 сая ам.доллараар худалдаж авсан байжээ.

Жексоны өмгөөлөгчийн хэлж буйгаар үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтнууд Жексоны худалдаж авсан Оскарын шагнал хаачсаныг мэдэхгүй байгаа гэнэ. Тус шагналын хууль ёсны өмчлөгчид нь Жексоны хүүхдүүд болох ёстой аж. Тиймээс шагнал олдоно гэж өмгөөлөгч нь найдаж байгаа гэнэ.

Майкл Жексон 2002 онд бичсэн гэрээслэлдээ өөрийн гурван хүүхэд Майкл, Парис, Жексон болон өөрийн ээж Кэтрин нарыг өөрийн хууль ёсны өв залгамжлагч гэж нэрлэн, өв хөрөнгөө гэрээслэсэн юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж