Хуульчдын мэргэжлийн шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Хуульчдын мэргэжлийн шалгалт эхэллээ

Хуульчдын мэргэжлийн шалгалт эхэллээ

Хуульчдын мэргэжлийн шалгалт өнөөдөр /2020.10.28/ эхлэн энэ сарын 29-нийг хүртэл гурван өдөр үргэлжилнэ. Мэргэжлийн шалгалтад орохоор 1330 эрхзүйч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг  таван газар зохион байгуулан нэгэн зэрэг явагдаж байна. Эрхзүйчид эхний шат болох сорилын шалгалтаа өнөөдөр өгч байна. Сорилын шалгалтдаа тэнцвэл бодлогын шалгалтад орох юм.

Хуулийн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, мэргэжлийн дадлага хийж хоёр жил ажилласан хүн хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх эрх нь нээгдэнэ. Жилд нэг удаа зохион байгуулдаг, 1000 хүнээс дунджаар 10 хувь нь л тэнцдэг босго өндөртэй энэ шалгалтыг давсан хүн хуульчийн тангараг өргөж, өмгөөлөгч, шүүгч, цаашлаад прокуророор ажиллах эрх нь нээгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж