Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнана

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнана

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ил тод нээлттэй Улаанбаатар” форум зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг 03 сарын 04-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 1000 гаруй сэтгүүлч оролцох юм.

Форумын үеэр 03 сарын 06-нд болох Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцаж, нийслэлд 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн байгууллага ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгоно.   

“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр эхлүүлж, Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видеог үзүүлж, амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулна. Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргах юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-26 43.242.243.156

Bat-Uuliin ued TUK-iin ajilchdiin tsalin nemegdej gudamj talbai uneheer tseverhen bolj bna Bas Zahiin horoolliin surguuliud alag tsoog ch gesen surguuliin avtobustai bolj ehlesen n Uneheer saihan ajil bolloo Bi zahaas n hellee Bayarlalaa Eruul enh amjilt husie

зочин 2016-02-26 182.160.34.157

хэ цэс энэ нөхдүүд бүтээн байгуулалт нэрээр идсэн луйвардсан мөнгөө тайлагнаачдээ.

РАВДАН 2016-02-26 202.70.46.219

ЭНЭ БАТҮҮЛ ӨӨРӨӨ КОММИ БИЧЭЭД БАЙНА УУ ДАА!

zocin 2016-02-26 203.194.118.18

өмхөх засаг дарга нар гэр хорооллийн ганц ч янданг цөөлөж байртай болгох ажиллыг хийж эхлүүлээгүй газар зарж баяжсан харин батүүл сэтгэл гаргаж зоригтой эхлүүлсэн дахин сонгож дэмжих хэрэгтэй зөв зүйл маш их хийсэн

Зочин 2016-02-26 203.194.114.182

ИХЭНХ НЬ Н.АЛТАНХУЯГЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗГ-ЫН АЖИЛ БӨЛГӨӨ.

ХУДЛ 2016-02-26 203.194.114.182

Н.АЛТАНХУЯГЫН ЗГ-ЫН ЧИНГИС БОНДНЫ МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЖ "ГУДАМЖ" ТӨСӨЛ 33 УУЛЗВАР АЖЛЫН ХҮРЭЭНД БАТБОЛД ГЭДЭГ ИНЖЕНЕРИЙН УДИРДЛАГА ДОР ХИЙГДСЭН ШИНЭЧЛЭЛИЙН ЗГ-ЫН ХИЙСЭН АЖИЛ БОЛХООС БАТ-ҮҮЛ,ГАНТӨМӨР,НАНЗАДДОРЖ НАРЫН СҮҮДЭРЧ ТУСААГҮЙ АЖИЛ ГЭДГИЙГ БҮХ МОНГОЛЧУУД НЭГЭНТ МЭДДЭГ БОЛЧИХЖЭЭ.

Би ч мөн маш их баярлаж байнаа. 2016-02-26 202.21.106.127

Нийслэлийн утааг их болгож өгсөнд бас талархах юмаа

РАВДАН 2016-02-26 202.70.46.208

ПАА! МЭДЭЭ ГАРАНГУУТ Л ӨӨРӨӨ ӨӨРСӨДДИЙГӨӨ МАГТСАН БИЧЭЭД Л ҮНЭН ОНИГООТОЙ АЙН! МЭДЭЭ ГАРАХААС ӨМНӨ КОММИ БИЧИЖ Л БАЛРАВ! САЛГА БАТҮҮЛИЙН ЦЭРГҮҮД ЭЭ!

Зочин 2016-02-26 49.0.161.222

маш их зүйлийг богинохон хугацаанд зоригтой шийдэж чадсан хотынхондоо маш их баярлаж явдаг шүү. зөвхөн хэдэн уулзварыг шинэчилэн засч чадсаны төлөө та нарыг насаараа сонгоход хүрэлцэнэ. үнэхээр их юм хийсэн, баярлалаа та нарт.