Харьцангуй татвар багатай Монголын нүүрсний салбар дэлхийн нүүрсний зах зээлд эзэлдэг Австралийн хувь хэмжээг булааж магадгүй гэж Канадын тэрбумтан Роберт Фрийдланд ярьсан талаар “”Sydney Morning Herald” агентлаг дамжууллаа. Ноён Фрийдланд Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Ivanhoe Mines Ltd” компанийн захирал бөгөөд түүний компани “Ivanhoe Australia Ltd” компанийн 90 хувийг нь эзэмшдэг юм.
Тэрээр “Монгол Австралийн нүүрсийг хэрэгцээгүй болгож магадгүй, учир нь Монголын уул уурхайн татвар Австралийнхаас доогуур” гэж ярьсан байна. “Ivanhoe Mines” компани “South Gobi Energy Resources Ltd” компанийн 79 хувийг эзэмшдэг бөгөөд энэ компани нь экспортын борлуулалтын хэмжээгээрээ Монголын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч юм. Австралийн нүүрсний салбарын татвар 30 хувь байгаатай харьцуулбал Монголын уул уурхайн ашгийн татвар 25 хувь байгаа гэж ноён Фрийдланд ярьжээ. Түүнчлэн Монгол Улс гол хэрэглэгч болох Хятадтай хил залгаа байдаг нь илт давуу тал юм. “Тэд танай азтай арлыг бодвол Хятадад илүү ойрхон” хэмээн тэрээр Лхагва гаригт Австралийн баруун хэсэгт байдаг “Kalgoorlie”-д болсон “Diggers and Dealers” (Ухагчид ба арилжаалагчид) бага хурлын үеэр ярьсан байна.
“Оюутолгой” алт, зэсийн компани нь “Ivanhoe Mines”, “Rio Tinto Ltd” нарын хамтран байгуулсан хуулийн этгээд бөгөөд тус орд нь багадаа нэг триллион орчим ам.долларын үнэ бүхий хүдрийн нөөцтэй гэж тооцогдож байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр тус уурхай дэлхийн хамгийн том зэс, алтны гурван уурхайн нэг болох болно. Уг төслийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж байгаа бөгөөд уурхай 59 гаруй жил үйл ажиллагаа явуулна гэж тэр ярьжээ. Уг ордыг 100 орчим жил ашиглах болно гэж “Rio Tinto” итгэж байгаа бөгөөд анхны бүтээгдэхүүн 2013 оноос үйлдвэрлэгдэж эхлэх юм байна. Сүүлийн үеийн дэлхийн зах зээл дээрх металлын үнэ ханшаар тооцвол Оюутолгойн ордын татварын дараах цэвэр үнэ цэнэ 16 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байна гэж ноён Фрийдланд ярьжээ.
Т.Бадрах