НҮБ-ын ажилтнууд коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ажилтнууд коронавирусийн халдвар авчээ

НҮБ-ын ажилтнууд коронавирусийн халдвар авчээ

НҮБ-ын ажилтнууд халдвар авснаар энэ долоо хоногт төлөвлөгдсөн биечилсэн бүх уулзалтыг цуцалжээ. Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Волкан Бозкир НҮБ-ын гишүүн 193 орон дахь төлөөлөгчдийн газар руу захидал илгээж, уулзалтуудыг цуцалснаа мэдэгдэж, тус байгууллагын эрүүл мэндийн баг халдварын голомтыг илрүүлэхээр ажиллаж байгааг тайлбарлажээ. НҮБ-ын таван ажилтан халдвар авсан нь тогтоогдсон талаар гишүүн орнуудаас мэдээлсэн аж. Одоогоор аль улс дахь ямар ажилчид халдвар авсныг нууцалж байна.

Улмаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Нью-Йорк дахь уулзалтаа цуцалсан байна. Тус уулзалтаар Конго улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг сунгах санал хураалтыг явуулах ёстой байв.

Одоогийн байдлаар НҮБ-ын олонх ажилчид гэрээсээ ажиллаж байгаа юм. НҮБ-ын төв байранд ажилладаг хүмүүсийн дөнгөж 40 хувь нь л албан газартаа ирж ажиллаж байгаа бөгөөд энэ нь өдөрт 1300-1400 хүн аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж