Гадуур явах үед хэн нэгний бичсэн онлайн мэссэж, фейсбүүкийнхээ мэдээллүүдийг харах гэхэд дата дуусч, WiFi-тай газар хайх хэрэгтэй болдог. Харин ирэх он гэхэд Сөүл хотын иргэд энэ зовлонг мартах бололтой. Тус хотын дарга Park Won-Soon ирэх онд Сөүл хотын нийтийн эзэмшлийн газруудад үнэгүй Wi-Fi-тай болгоно хэмээн мэдэгджээ. Үүнд нийтийн тээврийн унаанууд ч багтах гэнэ.
“Pew Research” төвийн судалгаагаар Өмнөд Солонгосчууд хамгийн их ухаалаг гар утас хэрэглэдэг хүмүүс болсон байна. Тус улсын хүн амын 88 хувь нь ухаалаг гар утастай ба өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг гэж уг судалгаанд дурьджээ.
Тиймээс Сөүл хотын даргын шийдвэр тус хотын иргэдэд таалагдах нь гарцаагүй.
Т.МӨНХ