Загварынхан нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйг сонирхдог болов | News.MN

Загварынхан нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйг сонирхдог болов

FASHION

Загварынхан нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйг сонирхдог болов

Загварынхан нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйг сонирхдог болов

Сүүлийн үед нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй хэмээх өмнө нь төдийлөн сонсогдож байгаагүй салбарт хүн бүр онцгой анхаарал хандуулах болжээ. Ялангуяа загварын фирмүүд жижиг, томгүй нөхөн сэргээгдэх хөвөнгийн фермүүдтэй хамтран ажиллаж, загварын долоо хоногийн тухай ярихдаа “эрүүл хөрс”, “нүүрстөрөгч, хүлэмжийн хийн ялгарал” гэх үгсийг ойр ойрхон давтах болсон байна. Тэр байтугай Gucci-гийн гүйцэтгэх захирал Марко Биззарри Копенхаген хотын загварын шоун дээр үг хэлэхдээ нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн талаар дурдаж, “Gucci бренд хүлэмжийн хийгүй бренд болох зорилго тавин ажиллаж байна” хэмээн ярьжээ.

Гэхдээ зарим брендүүд ердөө нэр хүндийн төлөө нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн нэрийг ашиглаж байж болзошгүй гэнэ. Учир нь нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй бол өнөөдөр мэдэгдэж буй бусад байгальд ээлтэй үйл ажиллагаанууд дундаас хамгийн онцлог нь юм. Тухайлбал, энэ салбарт одоогоор анзаарагдсан сул тал үгүй. Нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй бол байгаль, тэр дундаа фермер, ургамал ногоо, ан амьтад, хөрс, хөрсөн дэх бичил биетүүд, тэр байтугай үйлчлүүлэгчид хүртэл ач тустай гэнэ. Загвар зохион бүтээгч Эйлин Фишер Vogue сэтгүүлд “Энэ бол хүн төрөлхтний байгальд эерэгээр нөлөөлж болох салбар. Бага бохирдуулах, бага гэмтээх тухай ярихын оронд энэ салбарын ачаар бид хувцас үйлдвэрлэнгээ дэлхийгээ буцаан амьдруулж чадна” хэмээн ярьжээ.

Нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйг товчхон тайлбарлавал, тариан талбайн хөрсөнд нүүрстөрөгч шингээн авах боломж олгосноор үржил шимийг дэмжихээс гадна агаар дахь нүүрстөрөгчийн хэмжээг бууруулах замаар хөрс, агаар нэгэн зэрэг нөхөн сэргээгдэх давхар ашигтай юм.

Одоогийн байдлаар дэлхийн агаар дахь нүүрстөрөгчийн хэмжээ буюу хүлэмжийн хий өндөр хортой түвшинд хүрээд байгаа билээ. Харин нүүрстөрөгч агаарт биш хөрсөнд байснаар хөрсний ус хадгалах чадварыг нэмж, цаашлаад ургамал ургах таатай нөхцлийг бүрдүүлдэг аж. Гэтэл өдгөө агаарт 109 тэрбум тонн нүүрстөрөгч байгаа нь дэлхийн дулаарал нэмэгдэх, далайн түвшин нэмэгдэх, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх гэх мэт таагүй зүйлсийн гол шалтгаан болж байна. Харьцуулж үзвэл, газар тариалангийн уламжлалт аргууд хөрсийг үхжүүлж, нөөцийг нь шавхаж, ургамал ургахад таатай нөхцөл бүрдүүлэх, нүүрстөрөгч шингээн авах чадваргүй болгодог зэрэг олон сул талтай. Тэгвэл нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн аргууд ургамал ургахад нэгнээ дэмжих,  том навчит ургамлуудыг сүүдэрлэх зорилгоор, өвсийг малын бэлчээр, хөрсний бордоо болгох, төрөл бүрийн цэцэгсийг тоос хүртээгч шавьж татах зорилгоор нарийн зохион байгуулалттайгаар тарьж ургуулдаг юм. Өөрөөр хэлбэл, тариачид тариан талбайдаа байгалийг өөрийг нь дуурайж, хүний оролцоогүйгээр байгаль хэрхэн ургамлуудыг зохицуулан ургуулах байсныг нарийн бодож тооцоолно гэсэн үг.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

olonlog shynaxai ubchin zasraxgyi, taarsiin, xydlaa zailuulaad, zn/xrktsya poxoj, SHUNAL mangar 2020-10-28 130.253.28.0

xyazgaargyi gazar nytagtaa, buruu bopdoxgyigeer, URDNIIXAARAA BAISAN NI DEER

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж