Реал Мадрид, Интер Милан багууд хэсгийн сүүл мушгиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Реал Мадрид, Интер Милан багууд хэсгийн сүүл мушгиж эхэллээ

Реал Мадрид, Интер Милан багууд хэсгийн сүүл мушгиж эхэллээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр/2020.10.27/ эхэллээ.


  • Локомотив Москва 1 – 2 Байерн Мюнхен

Аваргаа хамгаалагч Байерн Мюнхен баг энэ удаад Москвад зочиллоо. РЖД Аренад явагдсан тоглолтын эхний гоолыг 13 дахь минутанд Леон Горетзка оруулж, зочид тэргүүлж эхлэв. Харин хариу гоолыг 70 дахь минутанд Миранчукын ихрүүдийн нэг Антон оруулж тоглолтын тооны харьцаа тэнцсэн боловч үүнээс төд удалгүй Жошуа Киммих гоолдож баг нь өрсөлдөгчөө яллаа.

  • Шахтёр Донецк 0 – 0 Интер Милан

Эхний тойрогтоо Испанийн аваргуудыг буулгаж авсан Украины Шахтёр Донецк энэ удаад Интер Миланыг талбайдаа хүлээн авч тоглолоо. Хоёр баг 90 минутын турш бие биенийхээ хаалганд гоол оруулж чадалгүй хуурай тэнцээгээр тоглолт өндөрлөв.

  • Олимпик Марсель 0 – 3 Манчестер Сити

Английн баян баг Манчестер Сити Францын түүхт Олимпик Марселийн талбайд зочлон тоглож 3-0 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Гоолуудыг залуу авьяастан Ферран Торрес, Илкай Гюндоган, Рахим Стерлинг нар оруулжээ. Төвийн довтлогчийн асуудалтай болсон Пэп Гвардиола энэхүү тоглолтонд Ферран Торресыг довтлогчийн байрлалд тоглуулсан нь үр дүнтэй байв.

  • Ливерпүүл 2 – 0 Мидтиланд

Английн аваргууд алдарт Энфилд цэнгэлдэхдээ Данийн даруухан Мидтиланд багийг хүлээн авч Диого Жота болон Мохаммед Салах нар гоолыг ачаар хожив. Саяхан Волверхемптон багаас худалдагдаж ирсэн Диого Жотагийн оруулсан эхний гоол бол Ливерпүүл багийн түүхэн дэх бүх тэмцээнийг оролцуулаад 10 мянган дахь гоол нь байжээ.

  • Боруссиа Менхенгладбах 2 – 2 Реал Мадрид

В хэсгийн нөхцөл байдал эхний хоёр тойргийн дараагаар тун сонирхолтой болж ирлээ. Эхний тоглолтондоо хожигдсон Испанийн дархан аварга Реал Мадрид энэ тойрогт Германд зочлон тоглож тэнцэв. Карим Бензема 87 дахь минутанд, Каземиро 90+3 дахь минутанд тус тус гоолдож багаа хожигдлоос аварлаа. Талбайн эздээс домогт хамгаалагч Лилиан Турамын хүү Маркус Турам хоёр гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан ч энэ нь гурван оноо авахад хангалтгүй байлаа.

Одоогийн байдлаар В хэсгийг Шахтёр Донецк 4 оноотой тэргүүлж байгаа бол Боруссиа Менхенгладбах баг хоёр оноотой удаалж байна. Харин Интер Милан болон Реал Мадрид багууд хэсгийн сүүлийн хоёр байранд яваа.

  • Атлетико Мадрид 3 – 2 РБ Лейпциг

Энэ өдрийн хамгийн олон гоол орсон тоглолтоор дээрхи хоёр багийн тоглолт тодров. Нийтдээ таван гоол орсон тоглолтонд хоёр баг эн тэнцүүхэн бөмбөг эзэмшиж, нээлттэй довтолж тогложээ. Атлетико Мадрид багаас Маркос Йоренте нэг гоол, алтан жаал шагналын эзэн Жоао Феликс хоёр гоол оруулсан бол эсрэг РБ Лейпциг багаас Доминик Собослай болон Атлетико Мадрид багийн хамгаалагч Фелипе өөрийн хаалгандаа авто гоол оруулжээ.

  • Порто 2 – 0 Олимпиакос

С хэсгийн ойролцоо хоёр багийн тулаанд Фабио Виера болон Серхио Оливейра нарын гоолын ачаар Порто илүүрхлээ. Порто энэхүү тоглолтонд хожсоноор УЕФА Аваргуудын лиг болон Европын цомын хүрээн дэх 100 дахь хожлоо авсан юм. Харин Олимпиакос УЕФА Аваргуудын лигийн сүүлийн найман зочлон тоглолтондоо дараалан хожигдлоо.

  • Аталанта 2 – 2 Аяакс

Европын хөлбөмбөгийн хамгийн үзүүштэй хоёр багийн тоглолт 2-2 гэсэн харьцаатай өндөрлөжээ. Аталантагаас довтлогч Дуван Запата хоёр гоол оруулсан бол Аяакс багаас Душан Тадич, Лассина Траоре нар гоолдов. Аяакс баг эхний үеийг 2-0 гэсэн харьцаатай тэргүүлж дуусгасан боловч Италийн Аталанта баг хоёрдугаар үед хоёр гоол дараалан оруулсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж