Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар хожсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар хожсон уу?

Цэдэвийн Дашдорж

 

Покерийн тэмцээнээс улстөрч ихээхэн мөнгө хожив  

 

Монголын Улсын их хурлын гишүүн Цэдэвийн Дашдорж бараг 100 мянган ам.долларыг Өмнөд Солонгосын казиногоос хожжээ хэмээн Монголын интернэтийн сүлжээний нэгэн хэрэглэгч мэдээлэв. Үнэн хэрэгтээ улстөрч тэр мөнгийг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хожсон байжээ. Харин одоо л монгол депутатын нэр алдар, хожлын мөнгөний хэмжээ тодорхой болсон байна.

Отель “InterContinental Seoul COEX” нь  Өмнөд Солонгосын хамгийн  том буудал бөгөөд Сөүл хотын Гангнам дүүрэгт байдаг.  Солонгос репчин  Psy –ийн "Oppa Gangnam Style"  клипээр дэлхий дахин, тэр дундаа монголчууд тэр хорооллыг муугүй мэдэх билээ. Тус дүүрэгт  “Seven luck casino” байдаг ба  манай улстөрчид бизнесийнхэн  тэнд тоглож, мөнгөө үрэх дуртай гэнэ.

Уг  казинод жил тутам “Покерын тэмцээн” явагддаг. Өнгөрсөн оны сүүлчээр болсон тэмцээнд Монголын УИХ-ын депутат Цэдэвийн Дашдорж  ялж,  100 мянган ам.доллар авчээ. Түүний хувьд аз тохиосон гэсэн үг.  

Сануулахад, УИХ-ын гишүүн  Цэдэвийн Дашдорж Монгол Ардын намын гишүүн бөгөөд Говь-Алтайн харьяат гэгдэх авч хотод төрж өсчээ. Тэрээр 1985 онд нийслэлийн 12 дугаар дунд сургуулийг, хожим нь Политехникийн их сургуулийг Өрөмдлөгийн инженерийн мэргэжлээр дүүргэсэн нэгэн юм.


НЭМЭЛТ:

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Дашдорж доорх тайлбарыг өгчээ. Тэрбээр "Миний хувьд өнгөрсөн жилийн 9 сард эмчилгээнийхээ хяналтыг хийлгэх зорилгоор Солонгост очсон. Надад казино хэсээд байх зав, зай ч алга. Юун 100 мянган доллар хожих вэ. Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү худал мэдээллүүд гардаг. Эх сурвалжийг нь олж хууль хяналтын байгууллагад ханд гэж ажлын албаныхандаа хэлсэн байгаа" гэв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж