Х.Баттулга мэргэжлээ “тайлагнана”

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Х.Баттулга мэргэжлээ “тайлагнана”

УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухай “Миний мэдэх Женко” номыг зохиолч Х.Төрмөнх бичиж, хэвлүүлсэн. Уг номоо гишүүн тойргийнхондоо аваачиж тараасан гэдэг. Түүний ном хотод “ховрын бараа”, харин  Баянхонгор “хог” болж байгаа гэх.

Тэгвэл эрхэм гишүүн ирэх намар зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураачаар төгссөн. Өнгөрсөн хугацаанд зурсан зургуудаараа бүтээл гаргаж, олонд хүргэхээр шийдээд байгаа бололтой. Женко хочтой тэрбээр УИХ дахь дээд боловсролын дипломгүй ганц гишүүн билээ.

 Т.ИРМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж