Их гүрний Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө аяс | News.MN

Их гүрний Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө аяс

Их гүрний Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө аяс

Их гүрний Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө аяс

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө зургаан хоног үлджээ. Олон арван улс орны гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын ирээдүй энэ улсын сонгуулийн үр дүнгээс шалтгаалах учир дэлхий нийтээрээ тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг чих тавин хүлээж байна. Тус улсын иргэд арваннэгдүгээр сарын 3-ны өдөр одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд дахин дөрвөн жил суух уу, эсвэл Обамагийн үеийн дэд Ерөнхийлөгч, АНУ-ын улс төрд 1970 оноос хойш зүтгэж буй Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденг Ерөнхийлөгч болгох уу гэдгийг шийдэх юм.

Санал хураалтын өдөр ойртох тусам хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд сонгогчдын санаа бодлыг асууж, аль нэр дэвшигч илүү санал авах төлөвтэй байгааг тодорхойлохыг хичээж байна. “BBC” эдгээр санал асуулгуудыг хамгийн сүүлийн үеийн байдлаар нэгтгэн Байден, Трамп нарын хэн нь ямар санал асуулгад өнгөлж байгааг тодорхойлжээ.

ЖО БАЙДЕН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ САНАЛ АСУУЛГЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Үндэсний хэмжээний санал асуулга нь тухайн нэр дэвшигч хэр зэрэг ард түмэнд танигдаж, тэдний итгэлийг олж чадаж буйг харуулдаг ч сонгуулийн үр дүнг шууд таамаглах хэрэгсэл биш юм. Өнгөрсөн 2016 оны сонгуулийн жишээг харахад Хиллари Клинтон дээрх санал асуулгаар өрсөлдөгчөөсөө гурван сая орчим хүний илүүтэйгээр илүүрхэж байсан ч эцсийн үр дүнд Дональд Трамп сонгуульд ялсан байдаг. Нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл сар бүр тогтмол явуулсан санал асуулгын дүнг нэгтгэхэд Ардчилсан намын Жо Байден, эрх баригч намын Дональд Трампаас наймаан хувиар илүүрхэж байна. Санал асуулгад оролцсон иргэдийн 51 хувь нь Байденыг дэмжихээ илэрхийлсэн бол 43 хувь нь Трампыг дэмжинэ хэмээжээ.

ЯМАР МУЖУУД СОНГУУЛИЙН ҮР ДҮНД ЖИНТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

2016 сонгуулийн жишгээр бол тухайн нэр дэвшигч хэр олон санал авах нь бус аль мужид тэргүүлэх нь чухал юм. АНУ-ын ихэнх мужууд ерөнхийдөө адилхан байдлаар санал хураалтаа явуулдаг ч Ерөнхийлөгчийн нэр “Сонгуулийн коллеж”-ийн саналаар тодордог. Тус коллежид АНУ-ын 50 мужийн төлөөлөл, нийт 538 сонгогч байдаг ба нэр дэвшигч 270 сонгогчийн саналыг авахад л Цагаан ордонд орно. Энэ нь зарим нэр дэвшигчид тун ашигтай. Учир нь хүн ам ихтэй мужаас харьцангуй олон сонгогч Сонгуулийн коллежид орно. Өөрөөр хэлбэл,  бүх нийтийн сонгуульд ялсан ч коллежийн саналаар ялагдаж болно. Ийм зүйл 2000,  2016 оны сонгуульд Ал Горе болон Хилари Клинтон нарт тохиолдож байв. Сонгуулийн коллеж гэдэг нь Ерөнхийлөгчийн төлөө мужуудын нэрийн өмнөөс саналаа өгдөг “сонгогч” гэж нэрлэгдэх албан тушаалтан юм. Муж бүр хэд хэдэн сонгогчтой. Сонгогчдын тоо нь Конгрессын төлөөлөгчид (муж болгоныг төлөөлөх хоёр сенатч ба мужийн хүн амын тоогоор тодорхойлогдох Ордны төлөөлөгчдийн нийлбэр)-ийн тооноос хамааралтай. Муж улс бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчийн коллежийн гишүүнтэй байдаг. Олон хүн амтай муж улс олон гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж улс цөөхөн гишүүнтэй байна. Жишээ нь АНУ-ын хамгийн том зургаан мужийг авч үзэхэд Калифорни 55, Техас 38, Нью Йорк 29, Флорида 29, Иллинойс 20, Пенсильван 20 сонгогчтой. Энэхүү тогтолцоо нь жижиг мужуудад анхаарал хандуулах шаардлага бий болгодог бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигчид улс орон даяар аль болох олон санал авах хэрэгтэй болдог.

ГОЛ ТУЛААН ӨРНӨДӨГ МУЖУУДАД ХЭН ТЭРГҮҮЛЖ БАЙНА ВЭ?

Яг одоогийн байдлаар хамгийн өрсөлдөөнтэй мужуудад Байден өнгөлж байгаа ч байдал маш хурдан нөгөө тал руу эргэж болно. Санал асуулгаас харахад Байден Мичиган, Пеннсильвань, Висконсин мужуудад тэргүүлж байгаа бол аж үйлдвэржсэн энэ гурван мужид түүний өрсөлдөгч  Бүгд найрамдах намын Трамп 2016 онд ялалт байгуулж байсан юм. Мөн Трампын 2016 онд 8-10 хувиар ялж байсан мужуудад одоо Байдентай маш бага хувийн зөрүүтэй явж байгаа нь Трампын санааг зовоож буй нь гарцаагүй.

Зарим улс төрийн шинжээчид түүнийг дахин сонгогдох магадлал бага гэж үзэж байгаа нь үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, 2016 онд түүний илт давуу ялсан мужууд энэ удаа түүнд итгэх итгэл нь буурсан байгаа юм.

МЭТГЭЛЦЭЭНҮҮДЭД ХЭН ЯЛСАН БЭ?

Эхний мэтгэлцээн есдүгээр сарын 29-ний өдөр маш эмх замбараагүй байдалтай болж, Трамп өрсөлдөгчийнхөө үгийг бүдүүлгээр тасалж байв. Энэхүү мэтгэлцээний дараах санал асуулга Байденыг баярлуулсан юм. Мэтгэлцээнийг үзсэн гол өрсөлдөөн явагддаг мужуудын иргэдийн дунд явуулсан “CBS News”, “YouGov”-ийн санал асуулгад 48 хувь Байденыг ялсан гэж үзсэн бол 41 хувь нь Трамп илүү байсан гэж дүгнэжээ. Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн бараг 70 хувь нь мэтгэлцээн залхмаар байсан гэж хариулсан байна.

Мөн “CNN”-ийн гэнэтийн санал асуулга Байденд илүү том ялалт авчирсан бөгөөд хүмүүсийн 60 хувь нь түүнийг мэтгэлцээнд яллаа гэж хариулсан бол Трампад ердөө 28 хувь нь саналаа өгсөн байна.

Харин хоёр дахь мэтгэлцээн аравдугаар сарын 22-нд зохион байгуулагдсан. Мэтгэлцээнийг зохион байгуулагчид өмнөхөөсөө суралцаж энэ удаад өрсөлдөгч нь үг хэлж байхад эсрэг нэр дэвшигчийн микрофоныг хаах горимоор явуулав. Хоёр дахь мэтгэлцээний дараах санал асуулгад Трампын нэр хүнд бага зэрэг дээшилсэн ч өрсөлдөгчөөсөө дутуу хэвээр байв. “CNN”-ийн санал асуулгаар үзэгчдийн 53 хувь нь Ардчилсан нэр дэвшигчийг мэтгэлцээнд илүү сайн байсан гэж үзсэн бол 39 хувь нь Трампыг дэмжжээ.

COVID-19 ЦАР ТАХАЛ ТРАМПЫН НЭР ХҮНДЭД НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

Ерөнхийлөгч Трамп аравдугаар сарын 2-ны үүрээр жиргэсэн жиргээгээрээ америкчуудыг цочирдуулсан. Тэрбээр эхнэрийн хамт коронавирусийн халдвар авснаа тэгэхэд зарласан юм. Цар тахал нь 2020 оны турш л тус улсын мэдээллийн гол сэдэв байсаар ирсэн бөгөөд есдүгээр сард Дээд шүүхийн шүүгч Рут Бадер Гинсбург нас барсан мэдээлэлд ард иргэд анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар халдвар авсан нь америкчуудын эргээд цар тахал руу анхаарлаа хандуулах шалтгаан болсон.

ABC News / Ipsos-ийн санал асуулгын дүнгээс харахад Ерөнхийлөгч цар тахлын хямралыг хэрхэн шийдвэрлэж байгааг америкчуудын ердөө 35 хувь нь сайшааж байна. Судалгаанд оролцогчдын 72 хувь нь вирусийн халдвар тарах эрсдлийг бууруулж чадаагүй, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч чадаагүй гэж дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-28 108.185.209.97

Trump ялагдана .

Avatar

зочин 2020-10-28 108.185.209.97

Biden ялах нь ойлгомжтой болоод байгаа ш дээ .

Avatar

Зочин 2020-10-28 66.181.170.73

трамп ялж хятадыг хазаарлах болтугай

Avatar

Зочин 2020-10-28 103.212.118.116

Тахалд тахал л буруутай. Цаашлан тахал бэлтгэж, цацаж улмаар зөрүүлээд вакцин зарж баяжих зорилготой бүлэглэл буруутай. Эдгээр этгээдүүд шалгагдаж байгаа. Харин Трамп Жо нарын хэн нь сонгогдохыг Бурхан л мэднэ. Бас хэн нь ч гарсан бай, Мөнхийн ЭЗЭН Өөрийн зорилгоо америкын ард түмний, нийт хүн төрөлхтөний хувь заяан дээр хэрэгжүүлэх л болно. Өмнөх сонгуулиас харвал 3н удаагын мэтгэлцээн бус, яг сонгуулийн өмнөх өдөр болдог буяны цайллага дээр хэлсэн нэр дэвшигчдийн үгс голлох нөлөө үзүүлсэн.

Avatar

Good Man. 2020-10-28 66.181.161.37

Joe Biden 46 th President of the United States.

Avatar

болдоо 2020-10-28 202.126.90.73

трамп энэ олон сая хүнийг тахал нэрвүүлсэн ялыг үүрэх нь ойлгомжтой ш дээ … маск зүүнэ зүүхгүй гэсээр байгаад л үндэсний хэмжээний эмгэнэлд хүргэлээ ш дээ … хөөрхий, ард түмэн энэ тэнэгт хариуцлагыг нь үүрүүлээд тонилгох байлгүй дээ …. 4 жил шизотлоо одоо болоо юм биш үү …

Avatar

Amar 2020-10-28 124.158.64.153

Трамп тэрий буух байх оо.Хамгийн гол нь тэрий бууснаа зөвшөөрөхгүй бол яах бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж