Б.Баттогтох: Ромын шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Б.Баттогтох: Ромын шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн

Б.Баттогтох: Ромын шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн

Мисс Б.Баттогтох дэлхийн топ гурван миссийн тэмцээний нэг болох “Miss Earth-2020” буюу  Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Тэмцээний финалын шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 29-нд Филиппин улсад болно. Монгол Улсаа төлөөлөн “Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй эко элчтэй ярилцсанаа хүргэе. 


 -“Эх дэлхийн мисс-2020” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаад баяр хүргэе. Ингэхэд энэ том тэмцээнд оролцох эрхийг яаж авдаг юм бэ?

-Та бүхэнд маш их баярлалаа. Энэ жил цар тахлын улмаас ихэнх оронд олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулах боломжгүй болсон. Харин “Эх дэлхийн мисс-2020” тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлог. Миний хувьд “Мисс монгол” аялал жуулчлалын холбооны тэргүүн мисс Б.Гантогоо эгчийн байгууллагаар маш олон тэмцээнд оролцож байсан.

Тэр туршлагаараа энэ жилийн “Эх дэлхийн мисс-2020” тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Би өмнө нь энэ холбоогоор дамжуулан “Miss grand international”, “Мiss supranational”, “Miss model of the world” гэх мэт тэмцээнүүдэд эх орноо төлөөлж, амжилттай оролцсон.

Одоо гадаадад амьдарч байгаа гэж сонссон. Аль улсад амьдарч байна вэ?

-Би 17 настайдаа Шанхайд суралцахаар очиж, тэнд долоон жил ажиллаж, амьдарсан. Дараа нь Филиппин улсын Сэбу хот руу “Fashion one” телевизэд продюсерээр ажиллахаар болсон юм. Энэ ажлын шугамаар дэлхийн олон оронд очиж ажилласан. Филиппиний телевизэд ажиллах жилийн гэрээгээ дуусгаад, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилласан. Өнгөрсөн 2017 онд өөрийн “Future energy foundation” сангаа анх үүсгэн байгуулаад байна. Одоогоор Италийн Ром хотноо амьдарч байгаа.

-Тэгэхээр гадаадад бэлтгэлээ базаасан байх нь ээ?

-Тэмцээн маань аль хэдийнэ эхэлчихсэн учраас бэлтгэлээ ч хийгээд, тэмцээндээ ч оролцоод явж байна. Энэ жилийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгаа учраас мэргэжлийн 14 видео танилцуулга хийх шалгууртай. Би Ромын аль сайн зурагчин, дизайнер, нүүр будалт, үсчин гэх мэт чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн. Аливаа ажлыг бүх нөөц боломжоороо өндөр түвшинд хийх нь маш чухал. Тиймгүй бол чадахгүй гэдгээ хэлсэн нь шулуухан байх.

-Бусад миссийн тэмцээнээс “Эх дэлхийн мисс” юугаараа онцлог вэ?

-Байгаль экологийн асуудалд анхаарч, буяны үйл ажиллагаа зохион байгуулдгаараа онцлог.

-Загварын тайзнаа анх хэдэн настайдаа хөл тавьж байв?

-Анх 15 насандаа загварын дамжаанд явсан. Тэгээд 17 насандаа Шанхайд суралцахаар болж, хичээлийнхээ хажуугаар загвар өмсч эхэлсэн дээ.

-Хэлний мэдлэг их чухал юм шиг санагддаг?

-Би англи, хятад, итали хэлтэй. Анх хятад хэлний ангид сурсан жилээ англи хэлээр овоо ярьдаг болсон. Мөн хичээлийн номууд маань хятад, англи хэл дээр байсан нь хэл сурахад их нөлөөлсөн болов уу. Шанхайд гадаад хэл сурах хүсэлтэй хүнд маш олон боломж бий.

-Мисс бүсгүй сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр агаарын бохирдлыг бууруулах төслөөр оролцож байгаа гэсэн. Төслөө бидэнд товч танилцуулахгүй юу?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад анхаарч, төслийнхөө танилцуулгыг бэлдсэн. Сангийн маань зүгээс анхаарч буй хамгийн чухал төсөл юм. Монгол Улсад энэ бүх асуудлыг шийдвэрлэх бүрэн нөөц боломж, баялаг бий гэдэг талаас нь харуулахыг зорьж байна.

Монголд түүхий нүүрснээс илүү хямд зардлаар эрчим хүч гарган авах боломж байгаа.  Жишээлбэл, нарны цахилгаан станц барих, хийн шугамаар гэр хорооллыг холбосноор айл өрхүүд нүүрс түлэхээ больж, хийн зуух ашиглан, гэрээ халаах боломжтой болох юм.

х орноо төлөөлж оролцох эрхийг өвөртлөхдөө өөртөө ямар зорилго тавьж байв?

-Дэлхийн хэмжээний гурван том миссийн тэмцээний нэг бол “Эх дэлхийн мисс”. Тийм учраас энэ тэмцээн Монгол Улсаа сурталчлах маш том боломж. Миний хувьд өөрийн туршлага, мэдлэгтээ тулгуурлан энэ эрхэм үүргийг нэр хүндтэй биелүүлэх болно. Монголчуудаа намайг дэмжээрэй гэж уриалъя. Хүмүүс саналаа өгөхдөө хамгийн гол нь “Miss Еart-2020” фэйсбүүк хуудсыг дагасан байх, шалгаруулалт болон зураг авалт болгоны дор лайк, шэйр, коммент бичих нь энэ жилийн тэмцээний чухал шалгуур болж буй.

Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Би Увс аймгийн Зүүнговь сумаас гаралтай. Аав Г.Буянтогтох маань “И-си-си” компанид нягтлан бодогчоор ажилладаг бол ээж маань нийслэлийн Нэгдүгээр сургуульд физикийн багшаар ажилладаг. Би өөрөө ч энэ сургуулийг төгссөн. Хоёр эрэгтэй дүүтэй. Дүү нар маань инженер мэргэжилтэй.

портоор хичээллэдэг гэж дуулсан. Ямар амжилт гаргаж байв?

-Филлипин улсад амьдрах хугацаандаа усан спортоор шаргуу хичээллэсэн. Усны мотор буюу Жэт-Скигээр хичээллэж, Филиппин улсын аварга болсон. Тайландад тай боксоор хичээллэж байсан. Ер нь адал явдалт спорт сонирхдог. Фитнесст долоо хоногт тогтмол 3-4 удаа явдаг.

Таны биеийн өндөр, жин хэд вэ?

-Биеийн өндөр 178 см. Харин биеийн жингээ 65-70 кг хооронд барьдаг. Өмнө нь загвар өмсдөг байхад 60 кг-аас дээш жин нэмж болохгүй гэдэг шаардлагыг тавьдаг байсан. Одоо хэвийн жиндээ байгаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж