Киргизийн экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Киргизийн экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлажээ

Киргизийн экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлажээ

Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев өлсгөлөн зарласан тухай түүний өмгөөлөгч Замира Жоошева мэдэгджээ. Атамбаевыг авлига, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн толгойлогч Азиз Батукаевыг хууль зөрчин шоронгоос сулласан хэрэгт буруутган, өнгөрсөн зургадугаар сард 11 жил, хоёр сарын хорих ял оногдуулсан юм. Түүнийг дэмжигчид энэ сарын 4-нд парламентын сонгууль болж өнгөрсний дараа эмх замбараагүй байдал үүсэх үеэр сулласан ч удалгүй баривчлагдсан билээ.

Өдгөө түүнийг нийслэл Бишкек хотын мөрдөн шалгах байр руу шилжүүлэн, өмнө нь цаазын ялтай хоригдлуудыг саатуулдаг байсан байранд хорьжээ.

Тэрбээр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар саяхан эсэргүүцлийн улмаас огцорсон Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг дэмжиж, өөрийнх нь бодлогыг залгамжлах хүн хэмээн зарлаж байсан юм. Гэсэн ч Жээнбеков Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо Атамбаевын эсрэг ажиллаж, түүний захиргаанд ажиллаж байсан албан тушаалтнуудыг ээлж дараалан шалгаж, улмаар Атамбаевын халдашгүй эрхийг хүртэл цуцлуулсан. Ингэснээр тус улсын хуулийн байгууллага Атамбаевын авлигын хэргийг шалгах боломжтой болсон юм.

Эх сурвалж: AKIPRESS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж