Москвагийн Улсын Их сургууль /МГУ/, Бээжингийн Технологийн их сургуулийн хамтран "МГУ-ППИ в Шэньжэне" хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ хөтөлбөр нь зургаан жилийн хугацаатай байх бөгөөд тусгайлан шалтгалт өгөлгүйгээр бакалавраас шууд магистарт үргэлжлүүлэн сурах боломжтой хэмээн Орос-Хятадын хамтарсан их сургуулийн Захирлуудын зөвлөлийн дарга Сергей Шахрай РИА Новости-д мэдээллээ.
"Зургаан жилийн хөтөлбөрийг бид туршилт хэлбэрээр эхэлж байна. Бакалаврын дөрөв, магистрийн хоёр жилийг багтаасан хөтөлбөр бөгөөд магистарт шилжихийн тулд тусгайлан шалгалт өгөхгүй байх юм. Гэхдээ магистарт шилжих болзлыг хангасан байх ёстой” хэмээн Сергей Шахрай хэллээ.
Хамтарсан сургуулийн хөтөлбөрийн хувьд бакалаврын нэг жил нь орос хэлний сургалтад зориулагддаг учраас сүүлийн гурван жилд нь дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрөө шахдаг байна. Зургаан жилийн хөтөлбөр нь үзэх ёстой хичээлүүдийг зургаан жилдээ багтаан үзэх илүү чөлөөтэй сурах боломжийг олгоно гэж үзэж байна.
2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Москвагийн Улсын Их сургууль, Бээжингийн Технологийн Их сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хамтарсан хөтөлбөрийг 2017 онд эхлүүлжээ.
Холбоотой мэдээ