“Ну погоды!”-гийн чоно, туулайн шинэ дүрийг "Союзмультфильм" танилцуулав | News.MN

“Ну погоды!”-гийн чоно, туулайн шинэ дүрийг "Союзмультфильм" танилцуулав

“Ну погоды!”-гийн чоно, туулайн шинэ дүрийг "Союзмультфильм" танилцуулав

Зөвлөлтийн үеийн алдартай хүүхэлдэйн кино болох “Ну погоды!” цувралын гол дүр чоно, туулай хоёрын дүрийг өөрчлөн шинэчилсэн хувилбараа "Союзмультфильм" танилцууллаа.

“Ну погоды” цувралын шинэ ангийг энэ өвөл гаргана хэмээн “Союзмультфильм” студи өмнө нь мэдээлсэн юм. Туулайн дүрд Оросын шоумен Дмитрий Хрусталев, чононы дүрд Гарик Харламов нар дуу оруулсан байна.

"Зөвлөлтийн үед 30 гаруй анги бүтээгдсэн энэ цувралын орчин цагийн шинэ дүрийг бий болгох талаар бид удаан эрэл хийлээ. Хуучин шинэ хоёр дүрийн тэнцвэрийг барих, өмнөх дүрийн онцлог шинжүүдийг үлдээх шаардлагатай байсан. Жишээ нь, шинэ туулайны нүдний өнгө хуучин туулайтай адилхан байгаа” хэмээн “Союзмультфильм” студийн ерөнхий продюсер Юлия Осетинская хэллээ.

Харин "Союзмультфильм" студийн захирал Борис Машковцев цувралын шинэ дүрүүд илүү зөөлөн аястай болсныг хэлсэн байна.

Мөн Тим нэртэй илбэнх, Шу нэртэй зараа, Уля нэртэй янзагын шинэ дүр нэмэгджээ. Энэ гурван дүр нь уулын амралтын "Роза Хутор" төвийн бэлгэ тэмдэг болох юм.

Шинэ цувралыг 52 ангитай байхаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-28 66.181.190.65

odoonii huuhduud eniig uzehguiee. harin 45 aas deesh nasnii uvuu emee nar l uzej huuchin saihan tsagaa dursaj odoo ueiig muultsgaah biz.

Avatar

Чамайг даа 2020-10-28 43.242.243.67

Энэ сайтын сэтгүүлчид ичмээр юм аа.Найруулга үнэхээр муу.Найруулгаа надаар засуулж болно шүү

Avatar

Зочин 2020-10-28 66.181.185.135

ганц үг интернэтээс олоод зөв биччихэж чадахгүй бна уу

Avatar

zochin 2020-10-28 202.131.225.53

Ну, погоди!

Avatar

45 настан. 2020-10-28 66.181.168.131

Том Жерригээс хулгайлсан хүүхэлдэйн кино. Хүүхэд байхад юм үзээгүй болоод ч тэр үү их сайхан санагддаг байж. Одоо үзэхээр дургүй хүрмээр санагддаг. Том Жерри аль 1940 онд хийгдэж эхэлсэн байхад Ну Погоди 1969 оны дундуур гарч ирсэн. Том Жерриг одоо үзсэн ч уйддаггүй. Харин нэг гэм нь Томын талд ороод байдаг болсон байна лээ.

Avatar

Зочин 2020-10-28 202.179.27.69

Юмыг муулах амархан дөө. Хуулсан байсан ч яахав дээ. Хүүхэд байхдаа үзэж өссөн л үнэн юмдаг. Гоё хүүхэлдэйн кино шүү.

Avatar

Зочин 2020-10-28 202.55.188.45

Хуулсан биш малаа…шал өөр үзэл санаа…кино болгонд эсрэг тэсрэг дүр гардаг дүрэмтэй юм….

Avatar

ээж 2020-10-28 66.181.190.104

өөрсдөө чадахгүй бол тултал н сайн хуул гдг шүү

Avatar

ххх 2020-10-28 202.21.97.30

Монголчууд одоо хүүхэлдэйн киноныхоо ишигний болон боролдой өвгөний дүрээ шинэчлэх цаг болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж