“Ну погоды!”-гийн чоно, туулайн шинэ дүрийг "Союзмультфильм" танилцуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

“Ну погоды!”-гийн чоно, туулайн шинэ дүрийг "Союзмультфильм" танилцуулав

Зөвлөлтийн үеийн алдартай хүүхэлдэйн кино болох “Ну погоды!” цувралын гол дүр чоно, туулай хоёрын дүрийг өөрчлөн шинэчилсэн хувилбараа "Союзмультфильм" танилцууллаа.

“Ну погоды” цувралын шинэ ангийг энэ өвөл гаргана хэмээн “Союзмультфильм” студи өмнө нь мэдээлсэн юм. Туулайн дүрд Оросын шоумен Дмитрий Хрусталев, чононы дүрд Гарик Харламов нар дуу оруулсан байна.

"Зөвлөлтийн үед 30 гаруй анги бүтээгдсэн энэ цувралын орчин цагийн шинэ дүрийг бий болгох талаар бид удаан эрэл хийлээ. Хуучин шинэ хоёр дүрийн тэнцвэрийг барих, өмнөх дүрийн онцлог шинжүүдийг үлдээх шаардлагатай байсан. Жишээ нь, шинэ туулайны нүдний өнгө хуучин туулайтай адилхан байгаа” хэмээн “Союзмультфильм” студийн ерөнхий продюсер Юлия Осетинская хэллээ.

Харин "Союзмультфильм" студийн захирал Борис Машковцев цувралын шинэ дүрүүд илүү зөөлөн аястай болсныг хэлсэн байна.

Мөн Тим нэртэй илбэнх, Шу нэртэй зараа, Уля нэртэй янзагын шинэ дүр нэмэгджээ. Энэ гурван дүр нь уулын амралтын "Роза Хутор" төвийн бэлгэ тэмдэг болох юм.

Шинэ цувралыг 52 ангитай байхаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж