Ус, савангын оронд крем лосьон хэрэглэ. Скраб болон хөөсөөр байнга угаах нь арьсыг хуурайшуулж, хөгшрүүлдэг. Харин үүний оронд нүүрээ цэвэрлэсний дараа өдөр бүр чийгшүүлэгч хэрэглэж байгаарай. Мөн насныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн сонгох нь арьсны дотоод хөгшрөлтийг удаашруулдаг. 40 –өөс дээш насанд арьс илүү сайн үйлчилгээтэй бүтээгдэхүүн шаардана. Үрчлээ, зураасуудыг багасгахад найрлагадаа А, С амин дэм агуулсан бүтээгдэхүүн хамгийн сайн үйлчилгээтэй байдаг.
Будалт
Будгаар далдалж нуухын оронд арьсанд амьсгалах чөлөө олго.
Нүднийхээ доорх үрчлээг нуух гэж хэт их крем түрхэх нь багасгах биш харин ч нэмэгдүүлдэг. Нүдний доор үүсдэг уутыг энгэсэгээр хялбархан далдалж болно. Хэрэв та сормуусаа дэрвийлгэж байгаагүй бол одоо цаг нь болсон. Нүд бол нүүр будалтын хамгийн чухал талбар. Компакт энгэсэг үеэ өнгөрөөж, шингэн энгэсэгний үе ирсэн гэж гоо сайханчид ярьж байна. Уруулын будаг харин нүүрний галыг асааж өгдөг. Ууссан зөөлөн өнгөтэй уруулын будаг, болон бага зэргийн өнгөлөгч таныг улам залуу харагдуулна. Эцэст нь хэлэхэд гэрэлтсэн царай бол нүүр будалтын гол зорилго гэдгийг бүү мартаарай.
Үс сайхан бол
Хэрэв та улам залуу харагдахыг хүсч байвал үсээ хараар будуулахаас зайлсхий. Тэр бүү хэл таны үс буурал байсан ч тэр. Үсний өнгөнөөс илүү чухал зүйл бол үсний чанар. Залуу хүний үс гялалзсан, намирсан байдаг бол хөгшрөх тусам өнгөө алдаж, шингэрдэг. Тиймээс зөв засалт, тайралт таны царайг залуу харагдахад нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай.
Хувцас чөтгөр
Зүгээр нэг хувцас биш зөвхөн өөрт зохисон хувцас.
Хэрэв та энэ зун хар өмд, нэвсгэр цамц, эсвэл задгай энгэртэй ноосон цамцтай ямар нэгэн үйл явдалд оролцохоор явах гэж байгаа бол явах хэрэггүй гэж хэлье. Мэдээж та хүмүүст эмээ гэж хэлүүлэхийг хүсээгүй бол шүү дээ. Харин та дэгжин цагаан өмд, өндөр өсгийт, эсвэл зүгээр л энгийн загвартай даашинз өмсөөд оч. Түүнээс гадна бугуйн зүүлт, цаг, алчуураар дуртай романсаа зохиож болно. Маникюр, педикюрээс хүн хэзээ ч уйдахгүй.
Биеэ авч явах
Гэлдэрч биш нуруугаа цэхлэн алх. Өөрийнхөө алхаа гишгээг байнга хянаж бай. Өөртөө битгий гэлдрээд, шогшоод бай. Зүгээр л цэх алх гэж хэл. Алхаагаа засахын тулд баллет, бүжгээр хичээллэ. Нүдээ аниад яаж алхаж байгаагаа мэдэр. Үүнд нэг их хугацаа орохгүй.
Н.Энх