Америкчууд буу, нойлын цаас их хэмжээгээр нөөцлөж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Америкчууд буу, нойлын цаас их хэмжээгээр нөөцлөж байна

Америкчууд буу, нойлын цаас их хэмжээгээр нөөцлөж байна

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох хэрээр америкчууд болзошгүй үймээн самуунаас сэргийлэн чухал хэрэгцээт бараа, тэр дундаа галт зэвсэг, нойлын цаас ихээр нөөцлөж эхэлжээ. Жишээлбэл, 43 настай шүдний эмч, хоёр хүүхдийн ээж Конверс сонгуулиас болж хэтэрхий их санаа зовохыг урьтал болгомооргүй байгаагаа хэлэв. Түүний хувьд энэ жил цар тахал, ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал хөдөлгөөн, хүчирхийлэл, өмнөх жилүүдийнхээс ноцтой ой хээрийн түймрүүд сонгуулийн болзошгүй үймээний хажуугаар санаа зовох том шалтгаанууд болж байгаа аж.

Ихэнх мэргэжилтнүүд АНУ-ын өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсч болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Тиймдээ ч Конверс шиг бодож буй хэдэн зуун сая америк болзошгүй аюулд өөрсдийгөө бэлдэж эхэлжээ. эЭ сурвалжуудын мэдээлж буйгаар, сүүлийн үед нойлын цаас, галт зэвсэг болон сумны эрэлт, худалдаа эрс нэмэгдсэн аж. Мөн иргэд сонгуульд нөгөө тал ялвал бусдад бай болохгүйн тулд байшин, хашааныхаа ойролцоох улс төрийн ач холбогдолтой, аль нэг талыг барьсан зурагт хуудас, тэмдэг зэргийг хуулж буй юм байна. Түүгээр ч зогсохгүй зарим хүмүүс хотоос хол хувийн хоргодох байрууд руугаа нүүж эхэлжээ.

Ардчилсан намыг дэмжиж буй Конверс "Гэхдээ хэтэрхий их санаа зовж, дэлгүүр хоосортол нөөц бэлдэх нь надад утгагүй санагдаж байна. Хэрвээ иргэний дайн болвол тэр нь хэдэн жил үргэлжилж магадгүй. Харин бидэнд хэдэн жилд хүрэх хангалттай нөөц байхгүй” хэмээн  ярьжээ.

Иргэд ийнхүү сандарч байгаад энэ зун эхэлсэн Жорж Флойдын үхлийн дараах жагсаал хөдөлгөөнүүд ихээр нөлөөлсөн бололтой. Хэдийгээр тус жагсаалуудын 90 гаруй хувь нь тайван замаар болж өнгөрсөн ч хэд хэдэн том хотод үймээн самуун, дээрэм тонуул, гэмт хэрэг, хүчирхийллүүд мэдэгдэхүйц өссөн билээ.

Мөн сонгуулийн дараа үймээн болж магадгүй хэмээн үзэж байгаа нэг шалтгаан нь энэ жилийн зарагдсан галт зэвсгийн тоо юм. Холбооны мөрдөх товчооны мэдээллээс үзвэл зөвхөн зургадугаар сард л гэхэд 3.9 сая галт зэвсэг зарагджээ. Гэвч дээрх тоо бол зөвхөн албан ёсны баримт бөгөөд ихэнх зэвсгийн наймаа төрийн нүднээс далд байдаг аж.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж