Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийф Эрдоган ард түмэндээ хандан Францын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг уриалжээ. Ингэх болсон шалтгаан нь саяхан Францад исламын шашинт этгээд дунд сургуулийн багшийн толгойг тасдсан хэрэгтэй холбоотой аж. Энэ хэргийн дараа Францын Ерөнхийлөгч Макрон амиа алдсан багшид төрийн дээд шагнал нөхөн олгож, исламын радикал үзэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм.
Дунд сургуулийн багш Самуэл Пати зургийн хичээлдээ исламын шашны зөнч Мухаммедыг шоглож зурсан сэтгүүл ашигласныхаа төлөө гэмт этгээдийн халдлагад өртөж амиа алджээ. Макрон сэтгүүлд гарсан зургийг хориглохгүйгээ мэдэгдсэн бөгөөд үүнийг исламын шашинт улс орнууд ихээхэн эсэргүүцэж, шашин шүтэх эрх чөлөөнд халдаж, бурхан шүтээнийг нь доромжиллоо гэж үзсэн байна.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Саудын Араб, Кувейт зэрэг улсуудад Францад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоож эхэлжээ. Мөн Иран, Катарын эрх баригчид Францын Ерөнхийлөгчийн байр суурьд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC