"Спутник V" вакцин үйлдвэрлэх эрхийг дахин нэг компанид олгов

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

"Спутник V" вакцин үйлдвэрлэх эрхийг дахин нэг компанид олгов

Оросын эрдэмтдийн бүтээсэн COVID-19-ийн эсрэг "Спутник V" вакцин үйлдвэрлэх эрхийг дахин нэг компанид олголоо хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ мэдээллээ.

Эрх авсан компани нь "Генериум" юм. Үүнээс өмнө ЭМЯ коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх эрхийг Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, микробиологийн үндэсний төвийн харъяа "Медгамал" болон "Биннофарм" компанид олгоод байсан юм.

"Дахин нэг үйлдвэрлэгч нэмэгдсэнээр үйлдвэрлэх вакцины хэмжээ нэмэгдэн илүү олон хүн вакцинд хамрагдах боломжтой болох юм” хэмээн ЭМЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Гамалей төвийнхний бүтээсэн COVID-19-ийн эсрэг "Спутник V" вакциныг Оросын ЭМЯ өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор бүртгэн авч үйлдвэрлэх эрхийг өгсөн.

Харин энэ аравдугаар сард “Вектор” төвийн бүтээсэн "ЭпиВакКорона" хэмээх хоёр дахь вакциныг ЭМЯ албан ёсоор бүртгэн авсан. Үүнээс гадна Чумаковын нэрэмжит Иммунобиологийн хүрээлэнгийн эрдэмтэд өөр нэг вакцины клиник туршилтыг хийж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн хэлснээр хангалттай хэмжээний вакцин үйлдвэрлэсний дараа л бүх нийтийг вакцинд хамруулах ажил эхлэх юм. Коронавирусийн эсрэг вакциныг иргэдэд үнэгүй хийхээр Оросын Засгийн газар шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж