30 мянгаар 1,000,000 төгрөгийн шатахуунтай болох боломж олгож байна

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

30 мянгаар 1,000,000 төгрөгийн шатахуунтай болох боломж олгож байна

30 мянгаар 1,000,000 төгрөгийн шатахуунтай болох боломж олгож байна

Петровис Групп хувь хэрэглэгчдэдээ зориулсан “20/20” урамшуулалт хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ.

Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь өнөөдрөөс эхлэн 2020.12.25 хүртэл үргэлжлэх бөгөөд "Петровис"-ийн орон даяар байрладаг шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн хэрэглэгч шатахууны худалдан авалтын 30,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх авах юм байна.

Ийнхүү 1,000,000 төгрөгийн шатахууны эрхийн эзнээр 20 хэрэглэгч, 500,000 Red Point онооны эрхийг 20 хэрэглэгч тус тус авах аж. 

Урамшууллын эзэд 2020.12.27 18:00 цагт Petrovis Group болон RedPoint пэйжийн LIVE-аар шууд тодорно.

Хэрэглэгчид урамшууллын эрхээ идэвхжүүлэхдээ анхаарах зүйлс: 

  • Энгийн хэрэглэгч. Шатахуун авсан НӨАТ-ын баримт дээрх 10-11 орон бүхий RedPoint кодыг 130360 тусгай дугаарт мессэжээр илгээнэ. RedPoint код нь зөвхөн нэг удаа ашиглагдах, дахин давтагдахгүй код байна. Энгийн мессэжийн тарифаар нэгж унана.
  • RedPoint хэрэглэгч. RedPoint хэрэглэгчид урамшууллын эрхээ авахын тулд гар утасны RedPoint аппликейшн ашиглан “Оноо бүртгүүлэх” хэсэгт орж, RedPoint кодыг гараар шивэх, эсвэл QR код уншуулан бүртгүүлнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч та худалдан авалтынхаа НӨАТ-ын баримт дээрх RedPoint кодыг (10-11 оронтой) гар утасны RedPoint аппликейшн, эсвэл 130360 тусгай дугаарт илгээснээс хойш 72 цагийн дотор урамшууллын эрх үүснэ.

Өнөөдрийн миний, таны, бидний гаргасан жижигхэн хайнга үйлдлээс болж нөхөж баршгүй том эрсдэл үүсч болно.

Иймд суудлын бүсээ зүүж, холын замд гарахдаа үзэгдэлт орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх зэргээр замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, хайнга зангаа хориглож чадсан танд баярлалаа хэмээн энэ удаагийн урамшууллаа “20/20” гэж нэрлэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn, www.redpoint.mn сайт болон хэрэглэгчийн лавлах 11-330505, 11-318020 дугаарт холбогдон авна уу.

 (Жич: Энэхүү урамшууллын аянд байгууллагын хэрэглэгч, шатахууны талон, Петровис картаар худалдан авалт хийж буй хэрэглэгчид оролцох боломжгүй)

Петровис Группийн сошиал сувгуудыг дагах

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж