БНСУ: Вакцин хийлгэсэн 59 хүн нас барсан ч вакцинжуулалт зогссонгүй | News.MN

БНСУ: Вакцин хийлгэсэн 59 хүн нас барсан ч вакцинжуулалт зогссонгүй

БНСУ: Вакцин хийлгэсэн 59 хүн нас барсан ч вакцинжуулалт зогссонгүй

БНСУ: Вакцин хийлгэсэн 59 хүн нас барсан ч вакцинжуулалт зогссонгүй

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томуугийн эсрэг вакцинжуулалтын аян энэ сарын 13-нд эхэлснээс хойш нийт 59 хүн вакцин тариулсныхаа дараа нас барсан ч тус улсын Засгийн газар вакцинжуулалтын аянаа зогсоохгүйгээ мэдэгдсээр байна.

Энэ улсын тэргүүлэх эмч нар вакцинжуулалтыг зогсоохыг шаардсаар байгаа бөгөөд Засгийн газраас вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан шалтгааныг мөрдөн шалгах шийдвэр гаргасан юм. Урьдчилсан шатны дүгнэлтээр дээрх хүмүүсийн нас баралт томуугийн вакцинтай шууд холбоогүй гэж гарсан байна.

Өнөөдрийн байдлаар нас барсан 46 хүний биед задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгаан вакцинтай холбоогүй гэж дүгнээд байгаа ба үлдсэн 13-ынх нь задлан шилжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Мөн 1200 гаруй хүний биед сөрөг урвал илэрчээ.

Үүнээс өмнө тус улсад 2005 онд вакцинтай холбоотой хамгийн өндөр нас баралт бүртгэгдсэн аж. Тухайн жил зургаан хүн вакцин хийлгэсний дараа нас барсан байна. БНСУ-ын Засгийн газраас нийт 19 сая орчим хүнийг томуугийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Нас барсан иргэд “Korea Vaccine”, “Boryung Biopharma”, “LG Chem”, “SK Bioscience” компаниудын үйлдвэрлэсэн вакцин тариулсан байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж