Ерөнхий сайд Бурхан Халдун уулын тахилгад оролцов | News.MN

Ерөнхий сайд Бурхан Халдун уулын тахилгад оролцов

Ерөнхий сайд Бурхан Халдун уулын тахилгад оролцов

Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уулыг тахих тахилга 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд зэрэг байгууллагын төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлага, иргэд оролцов.

“Монгол туургатны эх түүхийн голомт нутаг Бурхан Халдун хайрхан нь Их эзэн Чингис хааны намтар цадигийг хадгалсан, эх түүхийн голомт, ариун дагшин шүтээн ашдын заяат нутаг юм. Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг үеэс үед дархлан тэтгэж, уламжлан баяжуулж явах учиртай” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.

1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газар Үндэсний бахархалт хайрханаар зарласан юм. Мөн 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хийморьлог Монгол эр хүн. 2020-10-27 66.181.161.7

Бурхан Халдун уул бол Монголчууд бидний бахархал болсон хийморьлог хайрхан. Монгол түмний минь заяа буян сүлд хийморь өөдөө дээшээ өөдрөг байх болтугай. Монгол улс хөгжинө. Хурай Хурай Хурай.

Avatar

Зочин 2020-10-27 202.21.108.2

Хятадын тавиул сайд их хориг ууланд гарсанд Их Хааны сүнс уурсан хилэгнэх вий дээ

Avatar

Зочин 2020-10-27 64.119.19.200

Яасан их завтай цэргийн бага дарга вэ? Уул ус тахих нь төрийн биш, шашны үйл атал "Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй" гэсэн Үндсэн хуулийн 9-р зүйлийн заалт яасан бэ???

Avatar

Зочин 2020-10-27 202.126.88.134

Hvvk chi yah ve, ingej l bai ! Genko euk maani Himalaigaa tahiad chamaig davnaa !

Avatar

Зочин 2020-10-27 66.181.190.218

Хөх тэнгэр,нар сар,од мичид,өвгөд дээдэсдээ залбирч,
уул ус,гол мөрөн,ой мод,ан амьтан,ургамал цэцэг навчаа хайрлан шүтэх нь зөв шүү,үүнийхээ ачаар корона цаашаа бгаа шүү,сайхан өв уламжлал,ёс заншил,ахуй амьдралтай
тэнгэрлэг заяатай босоо ард түмэн шүү.

Avatar

Зочин 2020-10-27 66.181.170.73

Өглөө бүр мялайж үеийн үед үргэлж шүтэж явахыг их эзэн хаан минь захисан юм. Хурай хурай хурай.

Avatar

Зочин 2020-10-27 119.40.100.66

hahah delhiin gutamshiguud odoo chini 21-r zuun tsag ueteigee amidraachee

Avatar

Бяр сайхан 2020-10-27 103.57.95.206

Маш зөв. монголчууд биднийг харж явдаг Уул,ус байдаг юм шүү. Та бидний өвөг дээдэс юмыг олоод харж чаддаг мундаг хүмүүс байсан байна. Хүрэлсүх Ерөнхий сайддаа баярлаад баршгүй ээ. Алив асуудалд зоримог,шийдэмгий байгаа нь үнэхээр бахарууштай байна. Энэ бүхний эсрэг янз бүрийн юм бичигч нар өвөө нь юм уу, эмээ нь ч юм уу хятад цустай э****з, хурлийзууд л байгаа даа. Хүрэлсүх дүү минь чигээр ээ л ажлаа явуул, өөр бодох юм үгүй Монгол хөгжинө.

Avatar

Монгол 2020-10-27 202.55.188.85

Япон солонгос уул тахихгүй сайхан амьдраад болоод л байх юм.бидний мөнгийг үрж ингэж явах ямар хэрэгтэй юм.наад мөнгөө нэг бизнес эрхлэгчээ дэмжээд өгвөл хэрэгтэй дээ

Avatar

mongol huu 2020-10-27 59.153.115.142

turiin hun baij huvtsaa 1 hardaa ķkkkkk

Avatar

иргэн 2020-10-27 192.82.69.31

Мухар сүсэг гэж мунхарч байгаа амьтныг нүгэлээс нь хэлтрүүлэх болтугай, зайлуул

Avatar

Зочин 2020-10-27 202.126.90.140

Бурхан халдун буруу бодлоготой хүнийг хилэгнээд хүлээж авдаггүй юм билээ.Алтанхуягыг амбаардаад буцаасныг санацгааж байна уу. Улс орноо дааж давшгүй өрөнд оруулсан, хэтэрхий үрэлгэн сайд байлаа.

Avatar

иргэн 2020-10-27 192.82.69.31

Монгол эр хүн л юм бол уул усаа шүтэж дээдэлж явах ёстой. Их эзэн Чингис хаан зүгээр ч нэг тэнгэр хангай шүтээгүй юм гэсэн шүү. Их хайрхан маань ухаант Монголчуудыг үеийн үед нь тэтгэх болтугай. Хурай хурай хурай

Avatar

мухар сүсгээ зогсоо. 2020-10-27 202.126.90.152

өнгөрч байгаа 30 жилд уул овоо тахиснараа улс орон хөгждөг бол хангалттай хөгжихөөр хугацаа өнгөрлөө. энэ балай мухар сүсгээсээ салаач ээ. Хэнд хэрэгтэй юм.Дэлхийн улс орнууд цар тахлаас шалтгаалан эдийн засаг нь агшиж ард иргэдээ яаж орлоготой болгох вэ гэж байхад манай энэ хэдэн хөлдүүү дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр уул овоо тахиж үргүй зардал гаргаад байх юм.Болиоч ээ, Хүрэлсүх ээ.

Avatar

зочин 2020-10-27 66.181.191.223

Агуу Хааны шүтээн Хайрхан дээгүүр ингэж гишгилхээ больчмоор санагдах юм

Avatar

Зочин 2020-10-27 66.181.180.250

Joker

Avatar

Зочин 2020-10-27 59.153.115.174

Хурган дээл,үнэгэн лоовуузтай Хүрэлсүгийг харж хэдэн цэрэг осголоо

Avatar

З.Буяндэлгэр 2020-10-27 66.181.160.118

Тахигад оролцсон цэргүүдын зураг байвал оруулах боломж байна уу

Avatar

Иргэн 2020-10-27 103.57.94.54

Зарим хүмүүсийн шоу хэтэрлээ

Avatar

Зочин 2020-10-27 58.109.221.157

Hairhan iveeh boltugai

Avatar

Зочин 2020-10-27 202.126.88.68

алиалагч

Avatar

Зочин 2020-10-27 192.82.76.75

Энэ алиалагчыг болимоор байна шүү. Хаана байнаа ТТ-н станц бусад төсөл хөтөлбөрүүд ажил хий лдэ. Наад шоу чинь тун нь хэтэрлээ

Avatar

Зочин 2020-10-27 66.181.161.2

Хэдэн цэргүүд нь дэрчийгээд хөлдлөө. Өөрсдөө үнэг мүнэг шаачихсан ичдэггүй юмаа үнээрийн

Avatar

зочин 2020-10-27 202.126.92.18

бас сандал аваачаад суучихаж, ичиж үхээсэй

Avatar

Зочин 2020-10-27 150.129.143.240

Төр засгийн удирдлага, албан хаагчдыг ажлын өдөр ийм юманд оролцхыг хориоч. Америк, Европ, Япон Солонгост бол ажлаасаа хусуулна. Ийм мухар сүсгээсээ салаагүй Ерөнхий сайд даанч дээ.

Avatar

Мухар сүсүэг биш ээ 2020-10-27 139.5.219.180

Уул ус амьтай амьд. Тахиж шүтэж хайрлаж байх нь зөв. Хүн Байгаль хоёр хүйн холбоотой.

Avatar

Өвөл болчихсон юм байна аа 2020-10-27 139.5.219.180

Намрын адаг сарын эхэн юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж