НЭМЭЛТ:16.45
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас нэр дэвшүүлсэн хотын даргын зургаан орлогчийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжсэн байна.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилжээ. Тодруулбал, хотын даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарыг тус тус томилохоор болжээ.
- Ж.Сандагсүрэн-Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан
- Н.Баярчимэг-Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан
- Б.Одсүрэн-Зам тээврийн асуудал хариуцсан
- З.Төмөртөөмөө- Агаар, орчны бохирдол хариуцсан
- Д.Ихбаяр-Инноваци технологийн хөгжил хариуцсан
- Б.Сүхбаатар-Барилга, хот байгуулалт хариуцсан
НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?
Жигжидсүрэнгийн САНДАГСҮРЭН
БОЛОВСРОЛ:
- 1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургууль
- 1997-2001 онд ХҮДС-ийг Математикийн загварчлал-Эдийн засагч мэргэжил
- 2003-2005 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын магистр
ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ: Эдийн засагч, Бизнесийн удирдлагын магистр
АЖИЛ ЭРХЛЭЛТ:
- 2001-2004 онд СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга
- 2005-2013 онд “Очир-Ундраа” группийн газрын захирал
- 2012-2016 онд ДИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч
- 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх
- 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
- 2020-оноос НИТХ-ын төлөөлөгч
СОНГУУЛЬТ АЖИЛ: Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга
Нанзадын БАЯРЧИМЭГ
БОЛОВСРОЛ:
- 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
- 2008-2010 онд Пэсифис Стэйтс Их Сургууль, Калифорни муж, АНУ
- 2018-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- Хуульч, Хууль зүйн магистр
- Олон улсын бизнесийн удирдлагын магистр
АЖИЛ ЭРХЛЭЛТ:
- 2002 – 2003 онд Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер
- 2003 – 2006 онд Мобиком корпораци ХХК, мэргэжилтэн, салбарын захирал
- 2016 – 2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга
- 2017 – 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга
- 2018 – 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хууль зүйн газар хариуцсан дэд захирал
- 2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2012 онд ОУ-ын Ротари байгууллагын гишүүн, Номт Ротари клубын үүсгэн байгуулагч, 2014-2015 оны клубын Ерөнхийлөгч
- 2015 онд Монголын Хуулчдын холбооны гишүүн, хуульч
- 2020 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.
Зундуйн ТӨМӨРТӨӨМӨӨ
БОЛОВСРОЛ:
- 2005 онд Баянхонгор аймгийн 10-н жилийн дунд сургууль
- 2009 онд СУИС-г Соёлын удирдлагын менежмент мэргэжлээр Бакалавр
- 2014 онд Сан Их сургуулийг Бизнесийн удирдлагын Магистр
- 2019- оноос МУИС-г хууль зүйн сургуульд суралцаж байна.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2006-2009 онд Их монгол FM-ийн гүйцэтгэх захирал
- МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
- 2014-2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын Зөвлөх
- 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх
- 2017-2019 онд ЗГХЭГ-ын даргын зөвлөх
- 2019- оноос одоог хүртэл УИХ-н даргын зөвлөх
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2010-2014 онд НАМОХ-дэд Ерөнхийлөгч
- 2014-2015 онд НАМЗХ-Удирдах зөвлөлийн гишүүн
- 2019-оноос НАМЗХ дэд ерөнхийлөгч
- 2015 оноос “Нэг монгол” ТББ бодлогын зөвлөлийн гишүүн
- 2017 оноос МАН-ын бага хурлын гишүүн
- НИТХ-ын төлөөлөгч
ДАШНЯМЫН ИХБАЯР
БОЛОВСРОЛ:
- Мэргэжил. Эрх зүйч, Монгол Япон хэл орон судлаач, хэл шинжлэлийн магистр
- Одоогийн эрхэлж буй ажил. Нийслэлийн МАН-н хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2008-2009 ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтэн
- 2009-2013 ИХ засаг лицей сургуулийн захирал
- 2013-2014 БГД-н гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
- 2014-2016 БГД-н ЖДҮ дэмжих төвийн дарга
- 2016-2018 СХД-н хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
- 1994-2001 эрдмийн өргөө
- 2002 73-р дунд сургууль
- 2002-2006 МУИС Монгол-Япон хэл орон судлаач
- 2011-2013 Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хэл шинжлэлийн магистр
- 2012-2015 ИЗОУИС эрх зүйч
- 2017с Санхүү эдийн засгийн сургууль одоог хүртэл
- 2017 батлан хамгаалахын их сургууль цэргийн сургууль Бэлтгэл офицер
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- Нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүн
- НАМЗХ-н бага хурлын гишүүн, УЗ-н гишүүн нийслэл бүс хариуцсан нарийн бичгийн дарга
- БГД-н НАМЗХ-н тэргүүн
- НИТХ-ын төлөөлөгч
Бадарчийн ОДСҮРЭН
БОЛОВСРОЛ:
- 1982-1992 Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1992-1997 Техникийн Их сургуулийн харъяа Компьютер Техник Менежементийн сургууль
- 2004-2006 Удирдлагын академи
- 2011-2016 Москвагийн Их Сургууль – МГИИТ
АЖИЛ ЭРХЛЭЛТ:
- 1995-1998 Монгол карт системс ХХК – Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 1998-1999 Эн Эс Жи ХХК Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал “Миний байшин” Санаачлагч
- 2009 – Метро девелопмент Групп Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2016 – Монголын Хөл бөмбөгийн холбооны сахилгын хорооны гишүүн
- 2017 – Улаанбаатар хотын танхимын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2020 – онд Монгол Ардын намаас нэр дэвшиж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.
Борхүүгийн СҮХБААТАР
БОЛОВСРОЛ:
- 1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль
- 2008 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
- 2012-2014 онд Удирдлагын академийн төрийн удирдлага
ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- Дээд, төрийн удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2002-2009 онд “Суман гүн трэйд” захирал
- 2009-2012 онд Улаанбаатар бизнес хөгжлийн төв НӨҮГ-ын дэд захирал
- 2012-2014 онд ТВ10 телевизийн захирал
- 2014 онд Эрүүл хүнс ХХК-ийн захирал
- 2008-2012 онд БЗД-ийн 24-р хорооны Иргэдийн нийтийн хурлын захирал
- 2008-2012 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
- 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга
- 2016 онд МАН-аас нэр дэвшиж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
- 2016 оноос НИТХ-ын тэргүүлэгч
- 2016 оноос НИТХ-ын Өргөдлийн хорооны дарга
- 2019 оноос Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал
СОНГУУЛЬТ АЖИЛ:
- 2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
- 2012 оноос БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч
- 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн
- 2009-2014 онд Говь-Алтай аймгийн Ирээдүй Алтай залуучуудын холбооны тэргүүлэгч.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ