Хүний амь хохироож, хэргийн газраас зугтжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Хүний амь хохироож, хэргийн газраас зугтжээ

Хүний амь хохироож, хэргийн газраас зугтжээ

Увс аймгийн Ховд сумын нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр (2020.10.26) гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, “Ланд крузер-80” загварын автомашин осолдож, жолооч нь нас барсан байна. Мөн автомашинд зорчиж явсан гурван хүн гэмтжээ. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа аж.

Мөн Өмнөговь аймгийн замд хүний амь нас хохироож, улмаар хэргийн газраас зугтсан жолоочийг цагдаагийн алба хаагчид эрэн хайж байна. Тус аймгийн замд нас барсан хүний цогцос олдож, улмаар Өмнөговь аймгийн харьяат, 27 настай Б нь амь насаа алдсан болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоожээ. Уг хэргийн эзнийг олж илрүүлэхээр ажиллаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж