Асашёорюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол-Японы хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөр 2017 оны наймдугаар сард томилогдон ажиллаж байсан юм.
Сүүлийн үед түүнийг Монголын циркийн урлагийг гудамжинд гаргалаа хэмээн шүүмжилж буй билээ. Асашёорюү Д.Дагвадорж 2007 онд Монголын үндэсний циркийг “Аса Константинг” ХХК-иараа дамжуулан менежментийн хувьчлал нэрээр хувьчлан авч байв. Тухайн үед тэрбээр Монголын циркийг дэлхийн түвшинд гаргаж, циркийн байрыг арчилж тордоно гэж амалсан ч циркчдийг нь гаргаж, түрээсийн дэлгүүр, баар хүртэл ажиллуулсан. Тиймээс циркчид байраа буцаан авах асуудлыг нийгэмд өрнүүлээд байгаа билээ.