Өрөөндөө дасгалын төхөөрөмж байрлуулсан хотын дарга уучлалт гуйв | News.MN

Өрөөндөө дасгалын төхөөрөмж байрлуулсан хотын дарга уучлалт гуйв

Өрөөндөө дасгалын төхөөрөмж байрлуулсан хотын дарга уучлалт гуйв

Өрөөндөө дасгалын төхөөрөмж байрлуулсан хотын дарга уучлалт гуйв

Японы Осака мужийн Икэда хотын дарга Томита Хироки өөрийн албан тасалгаандаа зөөврийн саун болон дасгалын төхөөрөмж байрлуулсныхаа төлөө хотын оршин суугчдаас уучлалт гуйжээ. Тэрбээр нурууны дискний эвэрхий өвчтэй бөгөөд ойрын өдрүүдэд  амралтгүй ажиллаж байгаа учир эрүүл мэндийн шалтгаанаар дээрх төхөөрөмжүүдийг хүлээлгийн өрөөндөө тавьсан хэмээн тайлбарлажээ.

Өдгөө 44 настай Томита хэвлэлийн хурал зарлаж, ажил болон хувийн асуудлаа хольж, иргэдийг буримдуулсандаа хүлцэл өчсөн байна.

Дээрх мэдээлэл гарсны дараа иргэдийн зүгээс ёс зүйн хувьд байж боломгүй асуудал хэмээн эсэргүүцэж, эрүүл мэндийн шалтгаантай бол эмнэлэгт хандах ёстой, энэ өрөөнд иргэд орж, гарч санал хүсэлтээ илэрхийлдэг байх ёстой гэж буруутгасан байна. Тэрбээр хүлээлгийн өрөөгөө даруй чөлөөлж, дахин ийм асуудал гаргахгүй хэмээн иргэдээсээ мэхийн уучлалт гуйж, хэрэглэсэн цахилгааны төлбөрөө ч төлөхөө амлажээ.

Томита өдрийн цайны цагаар саун болон дасгалын төхөөрөмжөө 20 орчим минут орчим нөхөн сэргээх эмчилгээний журмаар ашигладаг байсан аж.

Эх сурвалж: ASAHI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-10-27 202.131.251.130

Mongold im darga zayadag boloosoi.

Avatar

Зочин 2020-10-27 64.119.20.39

За ёстой бүтэхгүй гарууд иржээ. Дандаа цүнх баригчид нэрийг нь хэн ч санахгүй сургуулиуд дүүргэсэн. Боловсрол улаан нойль гарууд ичдэг ч болоосой. Гэхдээ ичих булчирхай аль хэдийн нeт болсон л доо мэдээж. МАН ба Сумъяа ч УБ ын хойдхыг уншихаар шийдсэн болтой. Угаас одор сөнөх дээрээ ирээд байгаа хотоо 1мөсөн болгох болтой. Яанадаа. Сонгиныхон ямар болсон дүүрэг билээ бүгд мэднэ Одоо тэр баг чинь хотод иржээ. Аймаар юмаа. УуЦүнх сав халаас оймсоо бэлдсэн гарууд л орохнээ. Энэ Хүрэлсүх амьд уу

Avatar

Зочин 2020-10-27 64.119.20.39

Монголын хүрэл зүрхтэй дарга нар яадгийн идсэн уусан төлүүлсэн завшсан авсан гээд иргэд биднээ барьж авч зодчих гээд байна . Япон даргатай ч болоосой бид чинь одоо яана аа Доошоо газар хатуу дээшээ Ман авлигач нэвт ялзарсан .

Avatar

/*-*/ 2020-10-27 49.0.212.165

Манайх тэгэхэд 6 орлогч идээчин уугачинтай болж байгаа, ха ха ха, мөн ч ноё сөнөж эхэлж байна даа, баяр хүргэе ооркуудаа

Avatar

Зочин 2020-10-27 202.70.34.114

мундаг гэж ийм хүнийг хэлэх: энэ үгэнд эх оронч сэтгэл, ёс суртахуун бүх сайн сайхан зүйлс бүгд багтжээ

Avatar

Хөгжил 2020-10-27 103.229.120.231

Байнгын газар хөдөлдөг, хэзээ мөдгүй оргилох галт уулуудын дээр, хариугүй муу, жижиг арал дээр амьдардаг, олигтойхон газрын баялаг байхгүй ч Япон улс өндөр хөгжсөний нууц нь эрх мэдэлтэн, албан тушаалтан нь ард түмнийхээ өмнө өндөр ёс зүй, хариуцлага, ухамсар хүлээдэгт байдаг биз ээ

Avatar

Ёс зүй, ухамсар 2020-10-27 103.229.120.231

Байнгын газар хөдөлдөг, хэзээ мөдгүй оргилох галт уулуудын дээр, хариугүй муу, жижиг арал дээр амьдардаг, олигтойхон газрын баялаг байхгүй ч Япон улс өндөр хөгжсөний нууц нь эрх мэдэлтэн, албан тушаалтан нь ард түмнийхээ өмнө өндөр ёс зүй, хариуцлага, ухамсартай хүлээдэгт байдаг биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж