Японы Осака мужийн Икэда хотын дарга Томита Хироки өөрийн албан тасалгаандаа зөөврийн саун болон дасгалын төхөөрөмж байрлуулсныхаа төлөө хотын оршин суугчдаас уучлалт гуйжээ. Тэрбээр нурууны дискний эвэрхий өвчтэй бөгөөд ойрын өдрүүдэд амралтгүй ажиллаж байгаа учир эрүүл мэндийн шалтгаанаар дээрх төхөөрөмжүүдийг хүлээлгийн өрөөндөө тавьсан хэмээн тайлбарлажээ.
Өдгөө 44 настай Томита хэвлэлийн хурал зарлаж, ажил болон хувийн асуудлаа хольж, иргэдийг буримдуулсандаа хүлцэл өчсөн байна.
Дээрх мэдээлэл гарсны дараа иргэдийн зүгээс ёс зүйн хувьд байж боломгүй асуудал хэмээн эсэргүүцэж, эрүүл мэндийн шалтгаантай бол эмнэлэгт хандах ёстой, энэ өрөөнд иргэд орж, гарч санал хүсэлтээ илэрхийлдэг байх ёстой гэж буруутгасан байна. Тэрбээр хүлээлгийн өрөөгөө даруй чөлөөлж, дахин ийм асуудал гаргахгүй хэмээн иргэдээсээ мэхийн уучлалт гуйж, хэрэглэсэн цахилгааны төлбөрөө ч төлөхөө амлажээ.
Томита өдрийн цайны цагаар саун болон дасгалын төхөөрөмжөө 20 орчим минут орчим нөхөн сэргээх эмчилгээний журмаар ашигладаг байсан аж.
Эх сурвалж: ASAHI
Холбоотой мэдээ