Пакистан анхны метрогоо үйлчилгээнд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Пакистан анхны метрогоо үйлчилгээнд гаргалаа

Пакистан анхны метрогоо үйлчилгээнд гаргалаа

Пакистаны анхны метро олон жил яригдаж, хойшлуулагдсаны эцэст өчигдөр (2020.10.16) зүүн бүсийн нийтийн тээвэр, орчин үеийн дэд бүтэц тааруу гэгддэг Пунжаб мужийн Лахор хотод үйлчилгээнд гарчээ.

Эл анхны метроны шугам нийт 27 км үргэлжлэх бөгөөд дундаа 20 гаруй буудалтай. Метроны шугам тавих, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлуудыг Хятадын “Оранж Лайн” компани гүйцэтгэсэн байна. Иргэд ийнхүү өмнө нь автобусаар хоёр цаг хагаст туулдаг байсан замыг метрогоор 45 минутад туулах боломжтой болжээ.

Пунжаб мужийн Ерөнхий сайд Усман Буздар метроны нээлтийн арга хэмжээн дээр “Энэ бол дэлхийн түвшний үйлчилгээг Лахор хотын ард иргэдэд танилцуулж буй том алхам” хэмээн хэлсэн байна.

Хотыг метротой болгох ажил олон жилийн турш хойшилж, улс төрийн маргаан дагуулж, метроны шугам барих нэрийдлээр Хятадын компаниудад тавьсан их хэмжээний өр хаашаа орсон талаар ард иргэдийн асуулт, эргэлзээ төрүүлээд байсан юм.

Пакистан ийнхүү метротой болоход нийт 300 тэрбум рупи буюу 1.8 тэрбум ам.доллар зарцуулагджээ. Хотын зарим иргэд метроны шугам барихын тулд хэд хэдэн түүхийн дурсгалт газрыг сүйтгэсэн хэмээн шүүмжилж байгаа аж.

Энэ мэт шүүмжлэл маргааныг үл тоон тус улсын эрх баригчид шинэ метро 11 сая гаруй хүн амтай тус хотын замын ачаалал эрс буурна хэмээн найдаж байгаа билээ. Өмнө нь хотын иргэд замын ачааллаас болж автобус, машиндаа өдөр бүр олон цагийг түгжирч өнгөрөөдөг байжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тус метрогоор өдөрт 250 мянга орчим хүн үйлчлүүлэх боломжтой юм. Пакистаны ихэнх хэсэгт нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүйгээс гадна үнэ нь бага орлоготой өрхүүдэд хүндээр тусдаг байна.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж