Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 02 сарын 29-ний өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
Хөрөнгө бүртгэн авах тухай / Нийтийн бие засах газрын 4 барилга /
Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын байр /
Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны давхрын өргөтгөлийн 6 барилга /
Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улаанбаатар хотын музей НӨҮГ-ын дүрмийг батлах тухай
Ой тэмдэглэх тухай / Гэрлэх ёслолын ордны 60 жилийн ой /
Шагналд тодорхойлох тухай
НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай /
НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС