АНУ Тайваньд 2.4 тэрбум долларын эргийн хамгаалалтын систем нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

АНУ Тайваньд 2.4 тэрбум долларын эргийн хамгаалалтын систем нийлүүлнэ

АНУ Тайваньд 2.4 тэрбум долларын эргийн хамгаалалтын систем нийлүүлнэ

АНУ өчигдөр (2020.10.26) Тайваньд эргийн хамгаалалтын "100 Harpoon" системийг 2.4 тэрбум ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсоноо зарлажээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Вашингтон Тайваньд нэг тэрбум ам.долларын пуужин нийлүүлсэнд Бээжин маш их шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

АНУ-ын Төрийн департамент "Эргийн хамгаалалтын системүүд аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал, цэргийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой үүрэгтэй" хэмээн мэдээлсэн байна.

Тохиролцоонд багтсан "100 Harpoon" системд 125 км туулах хүчин чадалтай, газраас харвах "RGM-84L-4" пуужин 400 ширхэг дагалдаж байгаа аж. "Боинг" компанийн үйлдвэрлэсэн дээрх пуужингуудыг газраас харвагч төдийгүй машин дээр байрлуулах боломжтой юм байна.

Өөрсдийн гэсэн засаг захиргаатай, ардчилсан арлын улс Тайвань үргэлж БНХАУ-ын эрх баригчдын заналхийлэл дунд аж төрдөг билээ. Учир нь Хятад улс Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй өөрийн нэг муж хэмээн үздэг билээ. Тэр байтугай Хятадын дарга Ши Жиньпин хэрвээ шаардлагатай бол цэргийн хүчээр ч хамаагүй Тайванийг нэг л өдөр нэгтгэнэ хэмээн амалж байсан удаатай.

Хятадын Тайванийг нэгтгэх, эзлэх сонирхол 2016 оны Тайванийн сонгуульд Цай Инвен ялснаас хойш улам идэвхтэй үргэлжилсэн юм. Тухайлбал, Хятадын сөнөөгч онгоцууд Тайванийн агаарын хил рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, цахим орчинд БНХАУ-ын арми Тайвань шиг арлууд руу дайрч буй суртал ухуулгын кинонууд цацагдах нь сүүлийн үед улам эрчимжсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ Тайваньд 135 ширхэг агаараас харвадаг AGM-84H SLAM-ER холын зайн пуужинг нэг тэрбум ам.доллараар нийлүүлсэн юм. Тус үйлдэлд Бээжин ихээр бухимдаж, АНУ-ын зэвсгийн үйлдвэрүүдэд хориг тавихаа зарласан билээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж