Сарны наран талын гадаргуу дээр ус тархсан байдгийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Сарны наран талын гадаргуу дээр ус тархсан байдгийг илрүүлжээ

Сарны наран талын гадаргуу дээр ус тархсан байдгийг илрүүлжээ

АНУ-ын сансрын агентлаг сарны наран талын гадаргуу дээр их хэмжээний шингэн ус тусдаа молекул хэлбэрээр тархсан байдгийг батлах нотолгоо олсон гэдгээ зарлажээ. Өмнө нь сарны гадаргуу дээр шингэн ус байх боломжгүй хэмээн үздэг байсан юм.

НАСА хамгийн сүүлийн судалгааныхаа үр дүнд сарны гадаргуу дээрээс ус илрүүлсэн хэмээжээ. Дэлхийн мөнхийн дагуул дээр ус байдаг талаар мэдээлэл өмнө нь гарч байгаагүй бөгөөд хэрвээ байлаа гэхэд тэр нь жинхэнэ ус мөн үү гэдэгт эрдэмтэд саяхныг болтол эргэлзсээр ирсэн билээ.

Өдгөө Сансрын агентлагийн Одон орон судлах ажиглалтын төвийн ачаар дээрх эргэлзээ бүрэн тайлагджээ. Тус төвийн Боинг 747 онгоц дээр байрлуулсан хэт улаан туяаны камер сарны гадаргуу дээр усны мандал бидэртэж байхыг анзаарсан аж.

Хамгийн гайхалтай нь, эрдэмтдэд сарны наран талын гадаргуу дээр олдсон усны найрлагыг судлах боломж олдсон байна. Өмнө нь тэр хэсэгт ус байдаг гэж хэн ч төсөөлөөгүй байсан юм.

“Ажиглалтын төвийн ачаар бид сарны гадаргуу дээр нэг төрлийн шингэн байдгийг олж мэдсэн. Гэхдээ эхэндээ бид тийм ч их зүйл мэдэхгүй байсан юм. Жишээлбэл, саран дээр буй шингэн үнэхээр бидний өдөр тутам уудаг ус уу, эсвэл өөр найрлагатай зүйл үү гэдгийг бид мэдэхгүй байлаа. Агаар мандалгүй тохиолдолд сарны тэр хэсэгт байгаа ус шууд сансарт алдагдах учиртай юм. Гэтэл тэнд ус байгааг бид мэддэг боллоо. Тиймээс ямар нэг төрлийн агаар мандал тэнд усыг үүсгэж, тэнд нь барьж байна гэж үзэж болох юм” хэмээн судалгааны багийн ахлагч Кэси Хоннибалл ярьжээ.

Саран дээр ус байгаагийн шалтгааныг эрдэмтэд өөр өөрөөр таамаглаж байна. Жишээлбэл, ус саран дээр буусан солиртой хамт ирсэн, эсвэл сансрын салхинд туугдан очсон устөрөгч элементүүд гадаргуун хөрснөөс ялгарсан хүчилтөрөгчийн элементүүдтэй нэгдэж ус үүсгэсэн байж магадгүй юм.

Эрдэмтдийн тооцоолсноор, сарны нэг метр куб хөрсөнд 355 миллитр ус агуулагдаж байгаа аж. Гэхдээ энэ нь сарны хөрс тийм ч нойтон гэсэн үг биш юм. Учир нь харьцуулж үзвэл, Сахарын цөлийн хөрсөнд дээрхээс 100 дахин илүү ус байдаг ажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж