ДЭМБ-аас хуурамч эм орж ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

ДЭМБ-аас хуурамч эм орж ирээгүй гэв

ДЭМБ-ын шугамаар БНСУ-ын Инчоны их сургууль, "JCI", "Хьюндэй" байгууллагын хүмүүнлэгийн ажилтнууд 67 төрлийн хуурамч эм оруулж ирлээ гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт сонин телевизээр цацагдсан. Харин мэргэжлийн байгууллагаас дээрх мэдээллийг няцааж байна. Манай улсад сүүлийн үед шашны болон хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага олширсон. Үүнтэй холбоотой зөвшөөрөл баталгаагүй эм тариа орж ирэх тохиолдол гардаг байна. Харин ДЭМБ-аас хуурамч эм импортоор орж ирсэн тохиолдол манай улсад гарч байгаагүй гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж