АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден CBS телевизэд ярилцлага өгөх үеэрээ Орос, Хятад улсуудын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлж буйгаар Москва АНУ-ын эв нэгдэл, аюулгүй байдлын хамгийн том аюул нь бол Бээжин гол өрсөлдөгч нь аж.
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден хэлэхдээ “Бидний харилцаа ямар байхаас шалтгаалж дайсан, эсвэл холбоотон байхаа шийднэ” хэмээжээ.
Жо Байден болон Дональд Трамп нарын мэтгэлцээний үеэр Байден Трампыг "Владимир Путины гөлөг" хэмээн дуудсан билээ. Тэрбээр Дональд Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд юу ч хэлж чаддаггүй хэмээн буруушаасан юм.
Саяхан "The New York Times" сонин дээр нийтлэгдсэн Орос улс Афганистан дахь зэвсэгт бүлэглэлүүдтэй гэрээ байгуулж, тэдэнд мөнгө санал болгон америк цэргүүдийг алуулж байна гэх мэдээтэй холбогдуулан Жо Байден ийнхүү хэлсэн аж. Гэвч удалгүй энэхүү мэдээ нь баталгаагүй болохыг мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр явагдана.
Холбоотой мэдээ