Бостонд саналын хайрцаг шатаасан залууг баривчлав | News.MN

Бостонд саналын хайрцаг шатаасан залууг баривчлав

Бостонд саналын хайрцаг шатаасан залууг баривчлав

Бостонд саналын хайрцаг шатаасан залууг баривчлав

Бостон хотод санал хураах хайрцаг шатах үед ойролцоо байсан иргэнийг цагдаа нар баривчилжээ. Тэрбээр тусгай төхөөрөмж ашиглан хайрцгийг шатаасан бөгөөд мужийн эрх баригчид цаашид санал авах хайрцгийг илүү сайн хамгаалахыг уриалсан байна.

Цагдаа нар энэ сарын 25-ны үдэш 39 настай Уорлди Армандыг Бостоны нийтийн номын санд санаатайгаар гал тавьж, саналын хайрцаг шатаахыг завдсан хэрэгт буруутгаж, сэжигтнээр татан баривчилжээ. Иргэд анх энэ сарын 25-ны үүрийн 04:00 цагт урьдчилсан санал хураах хайрцгаас утаа гарч байгааг анзаарч дуудлага өгсөн аж. Тэр даруй гал унтраах ангийнхан хэргийн газарт ирж, саналын хайрцгийг усаар дүүргэн, галыг унтраажээ.

Саналын хайрцагны амсар ноцтой эвдэрсэн тул цагдаа нар Армандыг гал асаахдаа тусгай төхөөрөмж хэрэглэсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Массачусеттс мужийн Нэгдсэн сангийн нарийн бичгийн дарга Уильям Галвин дээрх асуудалд онцгой анхаарал хандуулан, санал хураах хайрцгийг хамгаалахын тулд хамгаалагч ажиллуулах, камержуулах гэх мэт арга хэрэглэхийг сануулсан байна.

Саналын хайрцаг шатсан болон гал унтраахын тулд усаар дүүргэснээс болж дотор нь байсан 122 саналын хуудасны 87 нь сүйтгэгдсэн аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-10-27 202.179.31.251

Good news don't need bad old danger baiden in Big America.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж