Япон цөмийн зэвсгээс татгалзах гэрээнд гарын үсэг зурахгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Япон цөмийн зэвсгээс татгалзах гэрээнд гарын үсэг зурахгүй

Япон цөмийн зэвсгээс татгалзах гэрээнд гарын үсэг зурахгүй

"НҮБ-ын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд Япон улс нэгдэхгүй" гэж тус улсын Засгийн газраас албан ёсоор өчигдөр (2020.10.26) мэдэгдлээ. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгдэлдээ "Токио нь цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгох зорилгыг дэмждэг ч гэрээнд нэгдэх шаардлагагүй" хэмээн онцолжээ. Тэрбээр цөмийн зэвсэгтэй орнууд болон үүнээс татгалзсан орнуудын хооронд том хагарал байгаа нөхцөлд уг гэрээг бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй хэмээн үзсэн байна.

Нөгөө талд, атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Японы ард иргэд, идэвхтнүүд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд Токиог нэгтгэхээр Засгийн газартаа удаа дараа шаардлага хүргүүлж, тэмцэж байна. 1945 оны АНУ-ын атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Тэрүми Танака хэлэхдээ “Уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхэд Япон улс ичгүүрт байдалд орно. Бид Засгийн газрыг бодлогоо өөрчлөх хүртэл тэмцсээр байх болно” хэмээн мэдэгджээ.

Ирэх 2021 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх тус гэрээнд одоогоор байдлаар дэлхийн 50 улс нэгдээд байна. Сүүлд Гондурас улс уг гэрээг соёрхон баталснаар 50 дахь орон болсон юм. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг 2017 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар хэлэлцэн, 193 орны 122 нь дэмжсэнээр баталсан байдаг. Гэвч цөмийн зэвсэгтэй есөн орон холбоотнуудынхаа хамт эсэргүүцжээ.

Дэлхий дахинд 14 мянга гаруй атомын бөмбөг байна. Эдгээрийн олонх өмнө нь Японы Хирошима, Нагасаки хотуудад хаясан атомын бөмбөгтэй харьцуулахад арав дахин их хүчтэй аж. Дэлхийн II дайны үед Японд атомын бөмбөг хаясны улмаас 210 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж