Уулын Карабахад гал зогсоох гэрээ дахин бүтэлгүйтлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Уулын Карабахад гал зогсоох гэрээ дахин бүтэлгүйтлээ

Уулын Карабахад гал зогсоох гэрээ дахин бүтэлгүйтлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн зуучлалаар Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар Уулын Карабахад гал зогсоох тохиролцоог өнгөрөгч амралтын өдрүүдэд хийсэн. Үүнээс өмнө ОХУ-ын зуучлалаар хоёр ч удаа гал зогсоох гэрээ хийгээд бүтэлгүйтсэн энэ гэрээ гурав дахь удаагаа дахин зөрчигджээ.

Тохиролцоо ёсоор талууд Даваа гариг (2020.10.26)-ийн өглөөний 08.00 цагаас эхлэн галаа зогсоох ёстой байсан ч хэдхэн минутын дараа харилцан буудалцаж эхэлсэн байна. Талууд нэг нэгнээ түрүүлж гал нээсэн хэмээн буруутгаж буй юм.

Армени, Азербайжан улсуудын хооронд болж буй маргаан цаашид даамжирвал Турк болон ОХУ ч уг зөрчилдөөнд татагдан орох аюултай. Түүнчлэн уг мөргөлдөөн нь Азербайжаны газрын тос, байгалийн хийг олон улсын зах зээлд гаргадаг хоолойны ойролцоо өрнөж байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж