Хэрэгтнийг үйлдэл дээр нь баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Хэрэгтнийг үйлдэл дээр нь баривчлав

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  2-В байрны нэгдүгээр орцонд эмэгтэй хүн орилоод байна  гэсэн мэдээлэл цагдаагийнханд иржээ.  Урьд  шөнийн 02:45 цагт ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 342 дугаар чиглэлийн эргүүлийнхэн хэргийн газарт очсон байна. Хэргийн шалгахад уг байрны иргэн 25 настай Д-г  гэртээ орох гээд явж байхад нь Баянгол дүүргийн   6-б байрны  нэгдүгээр орцны 00 тоотод суух 21 настай С төмөр гинжээр араас нь боож ухаан алдуулсныг  үйлдэл дээр нь барьсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж