”Формула-1”-ийн 2010 оны шинэ улирлын гараа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

”Формула-1”-ийн 2010 оны шинэ улирлын гараа эхэллээ

Бахрейн гран при

 Зам – Сахир                                                                  
 Урт  – 6299 метр
 Тойрог – 49
 Нийт зай -308651 метр
 Түүхэн дэх шилдэг тойрог – 1,30,252
 /Михаил Шумахер, 2004,ferrari/

    Өчигдөр Бахрейнд "Формула-1"-ийн 61 дэх улирлын тэмцээн эхэллээ. Энэ өдөр хурц нартай агаар хуурай байлаа. Нийт гарах ёстой  12 багийн 24 нисэгч гараанаас гарсан байна. Энэ жил шинээр Lotus, Hispania болон Virgin багууд нэмэгдэж орсон бөгөөд нисэгч нараас тав нь буюу Бразилийн Лукас ди Грасси болон Бруно Сенна, Германы Нико Хьюлкенберг, индиан нисэгч Карун Чандхок, Оросын Виталий Петров нар анх удаагаа Формулад оролцож байна.
    Ингээд энэ улирлын эхний гараанд Ferrari багийн хоёр удаагийн дэлхийн аварга Фернандо Алонсо 1,58,287 үзүүлэлтээр барианд орж түрүүллээ. Түүний гол өрсөлдөгчид Льюс Хамилтон, Жеймс Баттон нар 3,7 дугаар байруудад орж ирэв. Харин Шумахер зургаад ирлээ. Талбай дээр хэтэрхий их тамирчид байсан. Оролцож байгаа 24-өөс гадна Микка Хаккинен, Марио Андретти, болон Алон Жонс хүртэл Бахрейнд ирчихсэн байв. Үүнийг мөн зарим багууд уралдааны зам дээр машинаа буруу байрлуулсан зэрэг жижиг сажиг алдааг эс тооцвол тэмцээн ерөнхйдөө хэвийн болж өнгөрлөө.
   2010 оны "Формула-1"-ийн аваргын тэмцээнд Британийн Женсон Баттон, Льюс Хамилтон, Испанийн Фернандо Алонсо, Михаил Шумахер нарын дөрвөн дэлхийн аварга тамирчин оролцож байгаа нь тэмцээнийг маш сонирхолтой болгож байгаа юм. Ялангуяа Mercedes багт гурван жилийн өмнө их спортыг хаяж одсон Шумахер эргэж ирсэн нь тэмцээнийг эхлээчгүй байхад олны анхаарлыг энэ зүгт хандуулж чадсан билээ. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жил хэн түрүүлэх нь тодорхой бус байгаа билээ. Дараагийн гараа гуравдугаар сарын 28-нд Австралид болно.

Байр эзэлсэн байдлыг харуулбал

1. Фернандо Алонсо /Ferrari/ -1,58,287
2. Фелипе Масса /Ferrari)/
3. Льюис Хэмилтон /McLaren Mercedes/
4. Себастьян Феттель /Red Bull Renault/
5. Нико Росберг /Mercedes GP/
6. Михаэль Шумахер /Mercedes GP/
7. Женсон Баттон /McLaren Mercedes/
8. Марк Уэббер /Red Bull Renault/
9. Витантонио Льюцци /Force India Mercedes/
10. Рубенс Баррикелло /Williams Cosworth/
11. Роберт Кубица /Renault/
12. Адриан Сутиль /Force India Mercedes/
13. Хайме Альгерсуари /Toro Rosso Ferrari/
14. Нико Хюлькенберг /Williams Cosworth/
15. Хейкки Ковалайнен /Lotus Cosworth/
16. Себастьен Буэми /Toro Rosso Ferrari/
17. Ярно Трулли /Lotus Cosworth/
18. Педро де ла Роса /BMW Sauber Ferrari/
19. Бруно Сенна /Hispania Cosworth/
20. Тимо Глок /Virgin Cosworth/
21. Виталий Петров /Renault/
22. Камуи Кобаяси /BMW Sauber Ferrari/
23. Лукас ди Грасси /Virgin Cosworth/
24. Карун Чандхок /Hispania Cosworth/
                                                                                                                      Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж