Илүү тасалбар аваад, хоёр сая доллар хожжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

Илүү тасалбар аваад, хоёр сая доллар хожжээ

Илүү тасалбар аваад, хоёр сая доллар хожжээ

АНУ-ын Мичиган мужийн нэгэн иргэн санаандгүй байдлаар хоёр сугалааны тасалбар авч, нэг сая ам.долларын хонжвороос хоёрыг хожжээ. Өдгөө 56 настай Мичиган мужийн Дирборн Хайтс хотын иргэн Самир Мазахем нь "Mega Millions" сугалааны эхний тасалбараа онлайнаар худалдаж авсан байна. Тэрбээр дугаарыг нь гэр бүлийнхээ гишүүдийн төрсөн он, сараар буюу 01-05-09-10-23 гэж бөглөөд бүртгүүлжээ. Харин хоёр дахь тасалбараа санаандгүй байдлаар буюу өмнөх тасалбарынхаа дугааруудыг харж, хадгалах гэж байгаад худалдаад авсан байна.

Самир Мазахем хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэг мэдсэн би хоёр ижил дугаартай хоёр тасалбар худалдаад авсан байсан. Бага зэрэг сэтгэл гонсойсон ч энэ тухай нэг их юм бодоогүй ээ” хэмээн ярьжээ.

Удалгүй сугалааны тохирол явагдсаны дараа "Mega Millions" сугалааны аппликейшн рүү нэвтэрч, нэг сая ам.долларын хоёр шагнал буюу хоёр сая ам.доллар хожсоноо мэдсэн аж. Энэ тухай тэрбээр ярихдаа “Үнэндээ ийм зүйл болсонд итгэж чадаагүй. Гаргасан алдаа минь надад хоёр сая ам.доллар авчирсан гэдэгт итгэх бэрх байсан” гэжээ.

Тэрбээр шагналынхаа мөнгөөр шинэ байшин худалдаж аваад, үлдсэнийг нь хадгаламжид хийх аж.

"Mega Millions" сугалаа нь АНУ-ын 45 мужид борлуулагддаг бөгөөд долоо хоног бүрийн Мягмар, Баасан гаригт тохирлоо явуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж