АНУ: Дээд шүүхийн шүүгчээр Эми Конни Барреттийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

АНУ: Дээд шүүхийн шүүгчээр Эми Конни Барреттийг томиллоо

АНУ: Дээд шүүхийн шүүгчээр Эми Конни Барреттийг томиллоо

АНУ-ын Конгрессын Сенатын танхим Дээд шүүхийн шүүгчээр Эми Конни Барреттийг томилох саналыг өчигдөр орой (2020.10.26) баталжээ. Өдгөө 48 настай тэрбээр давж заалдах шатны долдугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм. Энэхүү томилгоо нь долоо хоногийн дараа болох АНУ-ын сонгуулиас өмнөх хамгийн том томилгоо болж байна.

Барреттийг томилохыг Бүгд найрамдах намын 52 гишүүн дэмжиж, 48 сенатч эсэргүүцсэн ба эсэргүүцсэн сенатчдын нэг нь Бүгд найрамдах намынх байв. Өнгөрсөн долоо хоногт Барреттийг томилох асуудлаар санал хураалт эхлэхээс өмнө Ардчилсан намынхан бойкот зарлаж, хуралдаа суугаагүй байна. “Gallup” судалгааны төвөөс явуулсан судалгаагаар АНУ-ын иргэд ч түүнийг дэмжсэн байна.

АНУ-ын Дээдийн шүүхийн шүүгчдийг төрийн тэргүүний санал болгосноор насан туршид нь томилдог бөгөөд есөн хүний бүрэлдэхүүнтэй.

Өнгөрөгч есдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгч асан Билл Клинтоны томилж байсан шүүгч Рут Гинзбург 87 насандаа хорт хавдрын улмаас нас барсан учир нэг сул оронтоо гарсан юм. Тэрээр тус улсын түүхэнд Дээд шүүхийн шүүгч болсон хоёр дахь эмэгтэй байсан бөгөөд энэ албыг 27 гаруй жил хашсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж