"Ант"-ын хувьцаа хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том IPO болно

Хуучирсан мэдээ: 2020.10.27-нд нийтлэгдсэн

"Ант"-ын хувьцаа хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том IPO болно

"Ант"-ын хувьцаа хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том IPO болно

Хятадын ард түмэнд зээл, хөрөнгө оруулалт гэх мэт санхүүгийн чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг Жэк Магийн "Ант групп" Хонгконг, Шанхайд хувьцаагаа санал болгож эхэлжээ. Хятад төдийгүй дэлхийн хамгийн том санхүүгийн технологийн компаниудын нэг "Ант групп" сүүлийн хэдэн долоо хоног Хонгконг, Шанхайд хувьцаагаа арилжаалж эхлэх, цаашлаад анхны арилжаагаараа 34 тэрбум орчим ам.доллар босгохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ талаар группийн үүсгэн байгуулагч Жэк Ма “Ант группийн Шанхай, Хонгконгод гаргаж, олон нийтэд санал болгож буй үнэт цаас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том IPO болох болно” хэмээн тайлбарласан байна.

Дэлхийн хамгийн том цахим төлбөр тооцооны систем "Алипэй" үйлчилгээний толгой компани болох "Ант групп" нэгж хувьцаагаа 10.30 орчим ам.доллараар үнэллээ хэмээн дээрх хоёр хотын хөрөнгийн бирж өчигдөр (2020.10.26) гаргасан тайландаа мэдээлжээ. Энэ үнээр бодож үзвэл компани нийт 310 тэрбум ам.доллараар үнэлэгдэх бөгөөд зах зээлд JP Morgan Chase тэргүүтэй олон улсын банкуудтай харьцуулагдахаар болж байгаа юм.

"Ант групп"-ийн босгож буй мөнгө Саудын төрийн мэдлийн газрын тосны компани "Сауди Армако"-гийн өнгөрсөн жил зарласан IPО-оороо босгосон 29.4 тэрбум ам.доллараас давах аж. Түүгээр ч зогсохгүй "Ант групп"-ийн хувьцаа өөрсдийн "эгч" компани болох цахим худалдааны аварга Алибабагийн 2014 онд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхлэхдээ босгосон 25 тэрбум ам.доллараас илүү тои байх юм байна.

Хятадын хэдэн зуун сая ард иргэний хувьд "Алипэй" бол нэг төрлийн банк юм. "Алипэй" зээлийн карт, дебит карт, хамтарсан сан төдийгүй даатгалын зуучлагч гэх мэт бүгдийг нэг дор нэгтгэсэн ганцхан платформ билээ. "Алипэй" цахим болон бодит байдлаар Хятадын том төрийн банкуудад тоогддоггүй жижиг бизнесүүдэд зээл олгодгоороо мөн алдартай. Түүнээс гадна "Алипэй" нийт 730 сая гаруй байнгын үйлчлүүлэгчтэй аж. Энэ нь АНУ-ын нийт хүн амыг хоёр дахин нэмснээс илүү олон хүн гэсэн үг юм. Харьцуулж харвал paypal цахим тооцооны платформ нийт 346 сая идэвхтэй хэрэглэгчтэй юм байна.

Бусад цахим үйлчилгээний аварга компаниудын адилаар "Ант групп"-ийн хүчирхэг байдал олон төрлийн янз бүрийн ажлыг нэг дор гүйцэтгэх боломж олгодогт оршдог ажээ. Жишээлбэл, хэрэглэгчид "Алипэй" ашиглан кофе худалдан авахад тэдний худалдан авах чадварын тухай мэдээлэл платформд бүртгэгдсээр байх бөгөөд тус мэдээлэл дээр тулгуурлан хэрэглэгчдэд таарсан зээл, хөрөнгө оруулалт, даатгалыг санал болгоход дөхөм болдог аж. Түүнээс гадна дээрх мэдээлэл нь "Ант" групп болон түнш банкуудад мөнгөө буцаан авах баталгаа болдог байна.

Гэсэн хэдий ч санхүү, технологийн салбар эрх баригчдын сонирхлыг ихээр татдаг учир "Ант" групп хяналт шалгалтаас мултраагүй юм. Сүүлийн жилүүдэд Бээжин уян хатан нөхцөлтэй цахим зээл, хөрөнгө оруулалтын схемийг чангатгаж, хатуу дарангуйллаа тогтоох болсон билээ. Мөн шалтгаанаас болж, "Ант" групп 2011 онд "Алибаба" компаниас өрх тусгаарлаж, зарим нутагт үйл ажиллагаагаа явуулахаас татгалзах болсон аж.

Өдгөө "Ант" групп нь "Алипэй" платформыг хэрэглэдэг бүх хүнд ямар ч саадгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсноо зарлаж байна. Өнгөрсөн жил "Ант" групп нийт 18 тэрбум ам.долларын орлогоосоо 2.7 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон аж. Ингэхдээ тус групп 12 сарын хугацаанд БНХАУ дахь 17 их наяд ам.долларын цахим төлбөр, гүйлгээг гардан гүйцэтгэжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж